Хуурамч архинд хордож 19 хүн амиа алдав

Чехэд хуурамч архинд хордсоноос 19 хүн амиа алдаж, 29 хүн гүн хордлоготойгоор эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргээс үүдэн цагдаа нар архи худалдаалдаг 400 орчим цэгт нэгжлэг хийж 70-аас нь хуурамч архи илрүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэгдэн хоёр хүнийг баривчилсан гэнэ. Хатуулаг ихтэй архийг гудамжинд зарахыг Чехийн засаг захиргааныхан бүрмөсөн хориглоод байна. Гарал үүсэл нь тодорхойгүй архи, дарс хэрэглэхээс зайлсхийхийг тус улсын Ерөнхий сайд Петр Нечас мэдэгдсэн байна.

 Т.БҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих