УИХ-ын гишүүн Г.Уянга Н.Энхбаярын зэргэлдээ тасагт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ард Түмний Холбооны Ерөнхийлөгч Г.Уянгын бие чилээрхжээ.
Харшлаас улбаатай түүний өвчин сэдэрч, ядаргаанд орсон тул тэрээр Клиникийн 2-р эмнэлэгт хэвтсэн байна.
Чингэхдээ Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярын хоригдон эмчлүүлж буй өрөөний хажууд буй аж.
Тэрээр энэ тухай өөрийн twitter.com дахь хуудсандаа:
” Би эмнэлэгт байна. Энхбаяр дарга хэдхэн алхмын цаадах өрөөнд харуултай, утас, зурагт, интернэт хэрэглэх эрхгүй хоригдож байна. Салхинд гарах замд нь үүдэнд тааралдаж таван үг солилоо. Ихэд турж ядарчээ. Тэнд бас саатаж үг сольж болохгүй гэнэ.” хэмээн бичжээ.
Харин зарим хүмүүс түүнд ” Хоригдол биз дээ. Харин эмнэлэгт цэвэр агаар амьсгалаас бөөс хуурсанаас хол тухтай байгаа байлгүй дэ. Хайрлаад байгаа юм бол харуулд нь авилгал өгөөд орж болох байлгүй дээ. Эгэл ардын хүү арван мянган төгрөг авсаныхаа төлөө чангад ял эдэлж уушигны суръя тусаад үхдэг, харин Энхбаяр монголын төрийн бүх өндөрлөгийг эзэлсэн хүн төрийн бүх нууцыг хэнд задлахаа бодоод сууж байгаа байхдаа.” хэмээн хариулсан байна.
С.Сарнай
URL: