МУГЖ Л.Баттулга буюу Аглуу жолооны эрхээ хасуулах бололтой
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тогтоол гарган, машины дугаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Гэвч хуурамч дугаар сольж, хөдөлгөөнд оролцсон хэд хэдэн тохиолдол илэрсэн.
Замын цагдаагийн газрын удирдлага ч ийм төрлийн зөрчил гаргасан этгээдийн жолоодох эрхийг хасах хүртэл шийтгэл ноогдуулна хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл “Х Түц” хошин шогийн хамтлагийн жүжигчин, МУГЖ Л.Баттулга буюу Аглуу дугаараа сольж байсныг ийн баримтжуулсан байна.
Хууль бүхэнд тэгш үйлчлэх учиртай тул Аглуу ч асуудалд орж буй бололтой.
Э.Мягмардорж
URL: