“Цаст констракшн”-ы барилга 78-ын жагсаалтад ороогүй учир юу вэ
“Хүний амь авдаг”, нотой, ноцтой барилгуудын жагсаалтыг харлаа. Гэтэл дээрх тодорхойлолтод багтах ёстой зарим компанийн нэр алга. Тухайлбал, “Цаст констракшн” компани.
Эднийх Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Монгол эм импекс” компанийн ард таван давхар барилга барьж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Уг барилга 10 давхар тансаг зэрэглэлийн орон сууц болох юм гэсэн. Гэвч тансаг зэрэглэлийн гэх орон суудны гадна хүүхэд тоглох нь бүү хэл машин тавих талбай байхгүй нь барилгын стандартыг шууд зөрчсөн үйлдэл гэхээс өөр юу гэх вэ. Энэ тансаг орон сууцанд амьдрах айлуудын хүүхэд гэртээ, эсвэл орцондоо тоглож, хөгшид нь тагтан дээрээ нарлахаас өөр аргагүй бололтой.
…Түүнчлэн энэ байр хажуу дахъ барилгаасаа таван метр хүрэхгүй зайд босох гэж байна. Мөн дөнгөж саяхан хүүхдийн дээрээс унаж, амийг нъ авсан шиг өндөр кран хэдэн жил зоолттой зогсоно. Эндхийн хүмүүс “Саяхан гарсан эмгэнэлт хэргээс хойш энэ кран хэзээ дээрээс унах бол гэж айх боллоо гэж байсан…
Түүнчлэн энэ байр хажуу дахь барилгаасаа таван метр хүрэхгүй зайд босох гэж байна. Мөн дөнгөж саяхан хүүхдийн дээрээс унаж, амийг нь авсан шиг өндөр кран хэдэн жил зоолттой зогсоно. Эндхийн хүмүүс “Саяхан гарсан эмгэнэлт хэргээс хойш энэ кран хэзээ дээрээс унах бол гэж айх боллоо. Бэхэлгээ нь бат бөх байгаа гэдэгт эргэлзэж л байна шүү” хэмээн ярьцгааж байна. Яг үнэндээ цөөнгүй жил гадаа зоолттой байсан энэ техникийн эд анги зэвэрч, муудаад, нурж унахгүй гэх баталгаа алга. Тэгээд ч уг барилгын газар маргаантай байдаг юм билээ. Хэл ам таталж буй газрыг “Цаст констракшн” компани “Монгол глобал”, “Монгол эм импекс” хоёрын газраас сөөм, сөөмөөр хулгайлсан гэцгээдэг. Анх барилга эхэлж байхад л эздийнх нь дунд бөөн хэрүүл дэгдэж, зодоон цохиондоо хүрч, бүр хэвлэлийн хуудсанд “заларч” байсан удаатай.
Маргаан өдгөө ч үргэлжилсэн хэвээр байгаа аж. Хотын дарга асан Г.Мөнхбаяр газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст констракшн” шүүхэд хандсан тухай яригдаж байсан. Үнэхээр “Цаст констракшн” шударга, сайнаар ажлаа явуулсан бол хаана ч ам бардам байх учиртай. Барилгын тухай хуульд барилга барих зөвшөөрөл олгохдоо оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөл боломжийг хангасан эсэхэд өндөр шалгуур тавих ёстой гэсэн утга бүхий заалт байдаг. Гэтэл хүүхэд хөгшид нарлаад суух боломжгүй эл газрыг стандартад нийцжээ гэж дүгнээгүй л баймаар. Таван давхар хүртэл боссон барилгын ажлыг бага дээр нь зогсоож арга хэмжээ авахгүй бол дахин хүний амь нас эрсдэхгүйн баталгаа алга. Иймээс амьдрах орчин нь бүрдээгүй барилгыг зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулаагүй нь гайхалтай. Мөнгөний төлөө улайрсан “Цаст констракшн Баянзүрх дүүрэгт бас нэгэн барилга сүндэрлүүлжээ. Тэрхүү барилга нь зөвшөөрөлгүй барилгын 6 дахь жагсаалтад тодоос тод бичигдснээс гадна ажлийн зураг төслийг холбогдох албаныхан батлаагүй байхад барилгаа бариад эхэлчихсэн аж. Ер нь сүүлийн үед барилгатай холбоотой элдэв юм сонсогдохоор осол бодогддог болжээ. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг Нийслэлийн удирдлагууд зарлаж, захирамж гарган арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйгээс өдөр бүр хүний амь эрсдэх вий хэмээн олон нийт түгшиж байна. Холбогдох албаныхан 12-хон настай охин кранд даруулж, амиа алдсаны дараа сая сэхээ орж, арга хэмжээ хараахан авч эхэлсэн ч үр дүн нь харагдахгүй л байна.
Р.Төгс
URL: