Алтыг хүнсэнд хэрэглэхийн тулд хэрхэн бэлтгэдэг вэ

Алтыг эрт дээр үеэс хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд VI зууны  Пауде /Венето/ -д дээдсийн хоолны цэсэнд  багтаан, хоёроос илүүгүй зоогонд хольж  байх   зарлиг буулгаж байсан түүх бий.
Италийн мастер тогооч  Гуальтеро Маркезе  анх алттай хоолыг сонгодог  хэрэглээний цэс болгон зохиожээ.  Өнөөдөр алтыг дэлхийн олон оронд хүнсэнд хэрэглэж буй бөгөөд  Японы алттай кофе, Энэтхэгийн  алтан үртэсээр хачирласан олон төрлийн хоол, Тай үндэсний алттай мөхөөлдөс зэрэг үндэстний  уламжлалт хоолыг жишээ болгон Мөн  “The grand Opulence Sundae”, “True Gut Serill”   гэх мэт  өндөр зэрэглэлийн  тансаг хоолны жоронд алт багтдаг.
Хүнсэнд хэрэглэхийн тулд  24 каратын сорьцтой алтыг нимгэн ялтас болгож, улмаар  үртэс хэлбэрээр хэрэглэдэг бөгөөд үүнд сусаль хэмээх онцгой технологийг 2-3 шатлалтай боловсруулан хүнсэнд хольдог тул  хоол боловсруулах эрхтэнд биологийн идэвхигүй нөхцөл болон, механик гэмтэл учруулдаггүй.
Ийн боловсруулсан үртэсийг хүнсний алт хэмээн нэрийддэг.
Хүнсний алт нь залуужуулах, бие махбодийг цэвэрлэх, нянгийн эсрэг нөлөө үзүүлэхээс гадна үе мөч, зүрхний өвчин, уушигны багтраа, элэг ходоод анагаахад тустай байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Алтны (Au) 198 изотопын хагас задралын үе нь 2,7 хоног бөгөөд  дэлхийн олон оронд хүнсний алтыг хавдрын эмчилгээнд хэрэглэж байна . Хүнсний алтыг олон улсад хүнсний нэмэлт химийн бүтээгдэхүүн Е—175 дугаараар бүртгэж,  хүнсний шошго дээр тэмдэглэдэг аж.
Алтыг боловсруулж, хүнсний алт болгох үйл явц .
1.    Алтыг өндөр темпертурт хайлуулна

2. Хэвэнд оруулах саванд хийнэ


3. Маш нарийн ялтас болгож давтана


4. Улмаар алтан ялтасыг жижиг хэсэг болгон хуваана.


5. Өндөр даралтаар давтаж дахин  нимгэн ялтас болгоно


6 Бэлдсэн ялтасыг үртэс болгож жижиглэнэ.

7 Бэлэн болсон хүнсний алтыг савласнаар ямар ч хүнсний бүтээгдэхүүнд хольж, хэрэглэх боломжтой болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих