МАН Н.Энхбаярын аргад шилжжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдсаныхаа дараа авгай, хүүхдээрээ захиа бичүүлж гадаад руу илгээн Монголынхоо нэр хүндийг унагаж байлаа. Тэр захиандаа эх орноо хүн амьдрах аргагүй, Германы хорих лагерь шиг шорон мэтээр муулж сэнхрүүлдэг байв. Энэ захидлаа гадаадын сонин хэвлэлд төлбөртэй нийтлүүлж Монгол Улсынхаа нэрийг шороотой хутгаж байсан юм. Түүний захианд гадныхны зарим нь үнэмшсэн.
Ямар сайндаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүртэл манай Ерөнхийлөгч рүү захидал илгээж байхав. Гэвч энэ бүх худал зүйл үнэнд гүйцэгдсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн Бан Ги Мун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Иракт уулзаад “Авлигатай тэмцэх ажлаасаа битгий ухраарай. Бүү шантраарай. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү ажил гэдгийг мэдэж байгаа. Манай Солонгос улс авлигатай тэмцэж, төрийн өндөр алба хашиж явсан хүмүүсийг баривчилж байсан. Энэ ажлын араас магтаал, сайшаал, шүүмжлэлийн аль аль нь дагадаг юм” хэмээн хэлсэн удаатай. Тэгэхээр Н.Энхбаярыг баривчилсан явдлыг дэлхий нийт ардчилалгүй орны хэлмэгдүүлэлт гэхээсээ илүү авлигатай тэмцэж байгаа үйл хэрэг хэмээн хардаг нь эндээс илт байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын захидлын асуудал намжаад дуусмагц түүний халдварыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар авчихлаа.
Тэрээр Н.Энхбаярын гадаад руу захиа бичдэг аргыг хэрэгжүүлээд эхэлчихэж. МАН-ын генсек Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяалад болон Олон улсыи парламентын холбоонд хандан захидал илгээснийг дор бүрэн ихээр нь хүргэж байна. Энэ захидлыг сайтар тогтож унших юм бол МАН 2012 оны сонгуульд ялалт байгуулаагүй нь Монголд ардчилал үгүй болсныг харуулж байиа.
Тиймээс Монголд үзүүлэх олон улсын тусламж дэмжлэгээ зогсоогоорой гэсэн “шургасан” утга нэвт үнэртэж байна. Улсынхаа дотоод хэрэгт гадныхныг оруулах гэсэн увайгүй үйлдэл МАХН-аас МАН хүртэл байсаар ирлээ. Албан тушаал, эрх ямба, зөөлөн суудлаа авч үлдэхийн төлөө ингэж Монголын нэр хүндийг хугалж, уландаа гишгэх хэрэггүй юм биш үү.
Я.Мөнгөн
URL: