УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өөрийнх нь барилгыг зогсоолоо хэмээн Э.Бат-Үүлтэй заамдалцсан гэнэ

Г.Баярсайхан хотын даргатай заамдалцсан гэх мэдээлэл цацагдаад байна. Сүүлийн үед барцад ихтэй байгаа тэрбээр сарын дотор ийнхүү улс төрийн нөлөө бүхийн хүтүүстэй заамдалцаад авлаа. Өмнөх зодооны дуулиан нь намжиж амжаагүй байхад чухам юунаас болж намынхаа хүнтэй тангараг тасарсан талаар лавлахад нөгөөх өнөөгийн нийслэлд асуудал үүсгээд барилгаас болжээ.

 

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 80 орчим барилга баригдаж байсныг хотын удирдлагууд мэдэж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Тэдгээр барилгын нэг нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон Г.Баярсайхан гишүүнийх гэсэн мэдээлэл байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг II 40 мянгатын 40, 41 дүгээр байрны ард Г.Баярсайханы мэдлийн гэх байшинг босгохоор газар ухаж, шавыг нь тавьсан байдалтай байдаг байна. Гэвч тус барилгыг цаашид бариулахгүй гэсэн шийдвэрийг хотоос гаргажээ.

 

Үүнээс болж Г.Баярсайхан гишүүн хотын дарга Э.Бат-Үүлтэй барьцалдаж, энгэр заамаа уралцсан байна. Оффис, үйлчилгээний зориулалттай гэх барилгын шавыг “Юнайтад Бизнес” гэх компани тавьсан бөгөөд энэ барилга зөвшөөрөлгүй. Чамгүй өндөр босохоор төлөвлөгдсөн энэ барилга тэр хавийн орон сууцны цонхнуудыг хаах учраас иргэд ч гэсэн бариулахгүй гэж эсэргүүцэн тэмцэлдэж байгаа аж. Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.Хангай барилгын үйл ажиллагааг зогсоох акт хүргүүлсэн байгаа бөгөөд Нийслэлийн газрын албаны ажилтнууд барилгын хашааг буулгаж, хураачихаад байгаа гэнэ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр “Юнайтед бизнес” компанид тухайн газрыг эзэмших гэрчилгээг олгосон ч газрын маргаан үүсэх үед газар эзэмших гэрчилгээг цуцалсан бөгөөд Нийслэлийн газрын алба барилга барих эрхийг нь ч цуцлахаар төлөвлөсөн байна. Энэ нь түүнийг дургүйцлийг хүргэж нам нэгтнээ заамдах шалтаг болсон талаарх мэдээлэл байна.


URL:

Сэтгэгдэл бичих