БНХАУ дахиад л хар тамхи зөөвөрлөсөн монгол залууд цаазын ял оноолоо

Хар тамхины улмаас манай улсын иргэд урд хөршид хоригдож, зарим нь цаазын ял авсаар байгаа билээ. Гэвч хашрахгүй монголчууд урд хөршид хар тамхины наймаа эрхэлсээр байна. Саяхан тэдгээр хүмүүст дахин сургамж болохоор нэгэн үйл явдал болжээ.

 

Тодруулбал БНХАУ-ын Тэнжиний боомтоор хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан монголчуудын тухай мэдээлэл гарч байсан билээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард баригдсан таван монгол иргэний хэргийг өнгөрөгч долоо хоногт тус улсын Ардын шүүхээр шүүсэн байна. Биедээ 800 гр героин залгиж хил давах гэж оролдсон Б-д цаазаар авах ял оноожээ.

 

Харин Б, Н нар эмэгтэй хүн учраас насаар нь хорих ял, Г, Ц нарыг 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэн байна. Тэд 200-800 гр хар тамхи залгиж хил гарах гэж байгаад баригджээ. БНХАУ хар тамхины тал дээр нэлээд хатуу хуультай бөгөөд зөөвөрлөж яваад баригдсан тохиолдолд ихэвчлэн цаазын ял юмуу, насаар хорих ялаар шийтгэдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих