Компанийн согтуу захирал дөрвөн хүнийг дайрч хөнөөлөө

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нэг өрхийн дөрвөн хүнийг согтуу жолооч дайрч, амийг нь хохироосон ноцтой хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан байна.

 

Тус сумын Айраг гэх газарт намаржиж байсан малчин О-гийн гэрт тухайн үед гэрийн эзэгтэй А болон тэднийд ирээд байсан Б, А нарын 30 гаруй насны хоёр хүн, Б гэх 10 настай хүү байжээ.

 

Орон нутгийн Цагдаагийн газрын эх сурвалжтай холбогдож болсон асуудлын талаар лавлахад “Баяндалай сум руу Ажлын хэсэг явсан. Урьдчилсан мэдээллээр гэрийн эзэгтэй болон хүү нь, мөн ээлжийн амралтаа аваад тухайн айлд амрахаар ирээд байсан хоёр том хүн нас барсан байна. Уг хэргийг үйлдсэн жолооч согтуу байсан юм билээ.

 

Түүнийг Алтангэрэл гэдэг, 35 настай, Улаанбаатар хотын харьяат. Тэрбээр хувийн эзэмшлийн Улаанбаатарын дугаартай “Ланд ровер” маркийн машинаа жолоодож яваад энэ хэргийг үйлдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих