Алдагдалтай ажилласан МИАТ-ийг хувьчлалаар аврах гэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар МИАТ компанийг хувьчлах талаар тусгасныг тодруулснаар уг асуудлыг хөндөж, чухам яагаад иргэний агаарын тээврийн ганц компаниа хувьд шилжүүлэх гэж буйг сонирхсон юм. Түүний асуултад Засгийн газрын тэргүүн “МИАТ компани он гарснаас хойш дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ байдлаас гарах арга зам нь хувьчлах. Үндэсний гол компанийн нэг гэж үзэж 51 хувийг нь төрийн мэдэлд үлдээж, 49 хувийг нь хувьчлахаар тусгаад байгаа” гэсэн юм.

Харин МИАТ компанийн зүгээс тийзийн үнийг нэмэх нь алдагдлаас гарах арга гэж үздэг гэсэн юм. Энэхүү асуудал УИХ-аар батлагдаж чадвал МИАТ компани хувьчлагдах нь ээ.

Ч.Батмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих