Нийслэлийг өөр хэмнэлд шилжүүлж буй Баатар
Хичээлийн шинэ жил эхлэн замын хөдөлгөөний ачаалал огцом ихсэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-д замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц төслийг өргөн барьсан. Энэхүү төслийг НИТХ II ээлжит бус хуралдаанаар өчигдөр хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгчид 100 хувь санал нэгтэйгээр уг саналыг дэмжлээ. Тогтоол батлагдсаны дараа НИТХ-ын дарга Д.Баттулга “Бид энэхүү төслийг зарчмын хувьд баталлаа. НИТХ-ын хурлын төлөөлөгчдийн шийдвэрлэн, баталсан энэ асуудал ямар нэгэн шалтгаанаар хэрэгжихгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Хурлын үеэр төлөөлөгчдийн тавьсан саналыг энэхүү ажлыг хэрэгжүүлэх явцдаа тусган ажиллаарай. Мөн өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрт НИТХ хяналт тавьж ажиллана” гэж сануулсан юм.Иймээс дараах ажлуудыг энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд хэрэгжиж эхлэхээр болсон юм. Мөн энэ ажил ямар нэгэн байдлаар үр өгөөжөө харуулж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулсан тохиодолд зарим ажлуудыг цаашид үргэлжлүүлэх юм байна. Дараахи ажлыг зохион байгуулахад нийт 3.8 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ мөнгийг нийслэлийн төсвийн давсан орлогоос бүрдүүлэх ююм байна. Одоогоор нийслэлд 90 орчим тэрбум төгрөгийн давсан орлого байгаа аж. Ингээд гарсан шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулъя.
Төрийн албан хаагчид нийтийн тээврээр үйлчлүүлнэ
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар нийт 155 мянга орчим төрийн албан хаагч байгаагаас 33.9 хувь нь буюу 52800 нь Төрийн захиргааны төв болон түүний харъяа байгууллагуудад, 16 хувь буюу 24900 нь нийслэлийн төр захиргааны болон түүний харъяа байгууллагуудад ажиллаж байгаа аж. Үүнээс нийслэлд 77 мянга орчим төрийн албан хаагч ажилладаг бөгөөд өдөр тутам 15 мянга орчим төрийн албан хаагч хувийн автомашинаар ажил гэр хоёрын хооронд түгжирдэг байна.
Тиймээс төрийн албан хаагчдыг аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Гэвч хурлын үеэр Нийтийн тээврийнхний үйлчилгээг сайруулах, ажилчдын харилцааны соёлыг дээшлүүлэх тухай яригдсан юм. Учир нь манай нийтийн тээврийнхэний бүдүүлэг харьцаа, шаардлага хангахааргүй үйлчилгээнээс төрийн албан хаагчид үргэх вий гэдэгт санаа зовниж байгаагаа нуугаагүй юм.
Их, дээд сургуулиудын цагийн хуваарийг өөрчлөлт хэвээр үргэлжлэнэ
Энэ жил автозамын засвар, хөдөлгөөний ачааллаас шалтгаалан хичээлийн шинэ жилийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах санал гараад байсан. Гэтэл энэ саналыг сургуулийн удирдлагууд багш нарын цалин мөнгөний асуудалтай холбон тайлбарлаж, хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 185 мянган сурагч, Их, дээд сургууль, коллежид 181 мянган оюутан, төрийн болон төрийн бус байгууллагад 855 мянган ажилтан өдөр бүр замын хөдөлгөөнд өдөр бүр идэвхитэй оролцох тоо гарсан байна. Тэдний 180 мянга нь тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцдог болохыг судлаж тогтоожээ. Мөн 07.50-09.10 цаг, 12.00-14.30 цаг нь хичээл эхлэх болон тарах цагуудтай давхцаж, механик түгжрэл, зам тээврийн осол, саатал үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа аж. БСШУЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хэд хэдэн сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь түгжрэлийг тодорхой хэмжээгээр буууруулж чадсан гэнэ. Тиймээс энэ жил дараах сургуулиудын цагийн хуваарийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн мөрдөх юм байна. Тодруулбал,
Сургуулийн нэр Цагийн хуваарь
Хуучин Өөрлөлт орсон
1 СБД-ийн Орчлон дунд сургууль 08:30 08.00
2 СБД-ийн Сант дунд сургууль 08:30 08.00
3 ЧД-ийн Олонлог дунд сургууль 08:30 08.00
4 ЧД-ийн 23-р дунд сургууль 08:00 07.30
5 ХААИС 08:30 10.00
6 ЭМШУИС 08:30 08.00
7 ШУТИС 08:00 07.40
8 Барилгын коллеж 08:40 09.30
9 Барилгын технологын коллеж 08:40 10.00
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цифрээс хамааруулан замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана
Зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэл 3.48 км урттай хэсэг нь нийслэлийн төвөөр зүүн баруун тийш нэвт гардаг зам бөгөөд хамгийн их түгжрэл үүсдэг замуудын нэг юм. Энэ хэсгийн замын хөдөлгөөний түжрэлийг багасгахаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах, автомашины улсын дугаарын сүүлийн цифрээр ялган долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд Их тойруу дотор, Нарны замаас хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар зохицууллаа. Тодруулбал,
Гараг Дугаарын төгсгөл
Даваа 1,6
Мягмар 2,7
Лхагва 3,8
Пүрэв 4,9
Баасан 5,0
Дараах үйлчилгээний болон дуудлагын автомашинуудад дээрх зохицуулалт хамаарахгүй. Үүнд:
Онцгой Байдлын Ерөнхий газар гал түймэр, түргэн тусламж
Түргэн тусламжийн төв
Нийтийн тээврийн автобус, такси
Төрийн тусгай хамгаалалтын авто бааз
Дипломат байгууллага
Тохижилт үйлчилгээний компани
Буяны ажлын машин
Хамгаалалтын компаний автомашинууд
Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин
Ус суваг ашиглалтын газар
Дулааны шугам сүлжээ дуудлагын автомашин
Цахилгаан тээвэр компани дуудлагын автомашин
Улаанбаатар зам засвар, арчлалт компани
Гэрэлтүүлэг чимэглэлийн байгууллага
Цахилгаан шугам сүлжээний газар
Автобус компаниуд зэрэг байгууллагуудын автомашинуудад энэхүү зохицуулалт хамаарахгүй. Энэ аргыг хэрэгжүүлэхэд хөдөлгөөний нягтралыг шууд 20 хувь багасгах гэнэ. Гэвч Хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ аргыг дэлхийн олон улс амжилттай хэрэгжүүлсэн. Зам засварын ажлаас шалтгаалан энэ ажил үр дүнгээ өгөхгүй байх уршигтай байж магад” гэсэн юм.
Томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орно
Иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарь давхцаж байснаас замын түгжрэл, осол, зөрчил бол жирийн үзэгдэл болоод байсан. Энэ асуудалд цэг тавих үүднээс томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийн өөрчөлтийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм.
№ Худалдаа үйлчилгээний газруудын нэр Аж ахуйн нэгжийн нэр Байршил Амрах өдөр Ажиллах цаг
Эхлэх цаг Дуусах цаг
1 Нарантуул ОУХТөв Нарантуул ХХК БЗД 14-р хороо Мягмар 07:00 16:00
2 Өгөөмөр Даймонд ХХК БЗД 14-р хороо Лхагва 07:00 15:00
3 Сандей Сандей плаза ХХК БЗД 14-р хороо Даваа 10:00 22:00
4 Шөнийн зах Нармон ХХК БЗД 14-р хороо Пүрэв 11:00 24:00
5 Цайз зах БЗД 19-р хороо Лхагва 10:00 19:00
6 Цайз захаас Да хүрээ Шар хадны зам дагуух үйлчилгээ БЗД 14, 19-р хороо Даваа 07:00 15:00
7 Баянзүрх худалдааны төв Хан талст ХХК БЗД 6-р хороо Пүрэв 10:00 20:00
8 Баянзүрх зах Эйч Энд Эйч Фүүдс БЗД 6-р хороо Лхагва 10:00 20:00
9 Барс зах Барс-Импекс БГД 3-р хороо Амралтгүй 06:00 15:00
10 “100 айл” БМ дэлгүүрүүд СБД 10,11-р хороо Пүрэв 10:00 20:00
11 Меркури худалдааны төв Гурван Эвтэн ХХК СБД 3-р хороо Даваа 10:00 19:00
12 Хар хорин зах Чингэс трейд БГД 20-р хороо Даваа 07:00 15:00
13 Мишээл экспо Таван богд групп ХУД 2-р хороо Амралтгүй 10:00 20:00
14 Бөмбөгөр – 1 Эрдэнэбулган ХХК ЧД 2-р хороо Даваа 07:00 15:00
15 Содон төв Эрдэнэбулган ХХК ЧД 2-р хороо Пүрэв 11:00 20:00
16 Шонхор зах Хүчит шонхор ХХК ЧД 11-р хороо амралтгүй 05:00 17:00
ЕБС-ын сурагчдыг автобустай болгоно
Ерөнхий болосролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг тоноглолтой автобусаар нэгдсэн байдлаар тээвэрлэх ажлыг хэрэгжүүлсэнээр замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, осол гарах нөхцлийг бууруулах юм байна. Хотын ерөнхий менежер Ч.Бат “Сургууль бүр өөрийн бодлогоор нэгдсэн автобустай болох хэрэгтэй. Гэхдээ эхний удаад төлбөр өндөртэй, ихэнх сурагчид нь хувийн унаа, таксигаар үйлчлүүлдэг 26 сургуульд хандан энэхүү хүсэлтийг хүргүүлж байгаа” гэсэн юм. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд энэ ажлыг өөрсдөө зохион байгуулах юм байна. харин Улсын сургуулиудын автобусыг нийтийн тээврийн компаниудтай гэрээ байгуулан хамтран ажиллах, төсвөөс шинэ автобус авах гэх мэтээр зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Хотын захирагч Э.Бат-Үүл “Хотын захын нийт 47 сургуулийн сурагчид осолдох, осгох эрсдэлтэйгээр сургуульруу явдаг юм байна. Олон километр зам явган явж арайхийж сургуульдаа очдог хүүхдүүд цөөнгүй байдаг талаар сургуулиудын захирлууд ярьж байсан. Энэ ажлыг цаашид амжилттай болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.
Зөрчил гаргасан автомашиныг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын автомашин авна
Автозамын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг дэвшүүллээ. Тодруулбал, одоо нийслэлд хоёрхон автомашин ачигч машин байгаа бөгөөд энэ нь осол гаргасан машинуудыг л ачдаг гэнэ. Тиймээс Япон улсын нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машин худалдаж авах саналыг Хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан юм. Энэ ажилд нийт 1.056 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран зохион байгуулах гэнэ. Гэвч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд эхний ээлжид байгуулахаар боллоо.
Төлбөртэй авто зогсоолын тоо 27-д хүрнэ
Одоогоор гурван байршилд 174 автомашины багтаамж бүхий төлбөртэй автозогсоолыг эхний ээлжид ажилллууж байгаа. Энэ зогсоолын тоог 24-өөр нэмэх санал мөн батлагдсан бөгөөд нийт 10.3 тэрбум төгрөг шаардагдах юм байна.
Дд Автозогсоолын нэр, байршил Талбай /м2/ Автомашины тоо
1 Улсын гуравдугаар эмнэлэг орчимд 8653 288
2 ГССҮТ-ийн зүүн талд 2173 73
3 Л.Энэбишийн гудамж дагуу 76215 2540
4 БГД-ийн ЗДТГ орчимд 641 21
5 ХХААХҮЯ-ны зүүн талд 1246 42
6 Халдварт өвчин судлалын үндсэний төв орчимд 3166 105
7 Хавдар судлалын төв орчимд 1134 38
8 Гурван яамдын орчимд 1563 52
9 ЧД-ийн ЗДТГ-ын орчимд 1331 44
10 Барилгачдын талбайн авто зогсоол 2790 93
11 Ялалтын талбайн орчмын авто зогсоол 810 27
12 “Пирамид” худалдааны төвийн урд талд 1436 48
13 СХД-ийн ЗДТГ-ын орчмын авто зогсооол 3000 100
14 “Гурван гал” худалдааны төвийн урд талд 900 30
15 Автотээврийн газрын зүүн талд 2500 83
16 “Далай ээж” захын хойд талд 4600 153
17 СБД-ийн ЗДТГ-ын урд 400 13
18 ИБМТөвийн баруун талд 1400 46
19 Залуучуудын холбооны баруун талын авто зогсоол 1100 37
20 ЗЦГ-ын урд талын зогсоол 6416 214
21 “Их хуралдай” зоогийн газрын урл талд 2813 94
22 Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай 1800 60
23 ХУД-ийн ЗДТГ-ын хойд талд 1148 38
24 ХУД-ийн ЗДТГ-ын ард, нэгдсэн эмнэлгийн урд талбай 1500 50
Дээрхи төлбөртэй зогсоол нь ажлын найман цагаар ажиллах бөгөөд нэг цаг машинаа байрлуулах төлбөр нь дунджаар нэг цагт 1000 төгрөг байх аж. Ажлын цаг дуустал энэ зогсоолд машинаа тавьлаа гэхэд өдөрт найман мянган төгрөг төлөх ёстой болно. Учир нь төрийн болон худалдааны байгууллагуудын гаднах автозогсоолд тухайн байгууллагын ажилчдын машиныг зогсоохгүй гэнэ.
Мөн ирэх хичээлийн жилд ЕБС-ийн 1-5-р ангид 96214 хүүхэд суралцана. Өнгөрсөн онд Мянганы сорилтын сангаар СБД-ийн 3-р сургууль, ЧД-ийн 5-р сургууль, ХУД-ийн 4-р сургууль зэрэг нийт таван сургуулийн 4353 сурагчдад цүнхний цацруулагчтай уутыг олгосон. Дээрхи сургуулиудаас хүүхэд зам тээврийн осолд өртөх нь 20% буурсан байна. Иймд бусад сургуулиудад цүнхний цацруулагчтай уут хэрэглүүлж хэвшихээр болсон байна. Цүнхний цацруулагчтай уутны үнэ нь 1000 төгрөг байх нь.
Нийтийн тээврийнхэнийг урамшуулдаг боллоо
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, туслах 20, хот орчмын 20, зуслангийн үйлчилгээний 6, нийт 132 чиглэлд 1540 гаруй тээврийн хэрэгсэл өдөр тутам үйлчилгээнд ажиллаж, 121.1 сая зорчигч тээвэрлэсэн байна. Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн байгууллагуудын ажлыг сайжруулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх арга хэмжээг онцгой нөхцөлтэй уялдуулан Нийтийн тээврийнхэний дунд болзолт уралдаан зарлах ажээ. Уралдаан нь энэ сарын 25-наас эхлэх бөгөөд энэ ажилд нийт 1.8 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тодруулбал, жилийн хугацаанд сар бүр аж ахуйн нэгж байгууллагуудыг дүгнэж, доорх хүснэгтэд үзүүлсэн мөнгөн шагналаар урамшуулж, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх юм байна.
№ Их, дунд багтаамжийн автобус, тролейбусаар үйлчилгээ эрхлэгч Бага багтаамжийн автобус, тролейбусаар үйлчилгээ эрхлэгч
Байр Шагналын хэмжээ Байр Шагналын сан
I байр 50 сая төгрөг I байр 5 сая төгрөг
II байр 30 сая төгрөг II байр 3 сая төгрөг
III байр 25 сая төгрөг III байр 2 сая төгрөг
IV байр 20 сая төгрөг
V байр 15 сая төгрөг
ДҮН 150 сая төгрөг
Д.ЖАРГАЛСҮРЭН
URL: