Мобиком хэрэглэгчдийг луйвардсан уу?

Үнэтэй, шулаачаараа дуудуулж байдаг Мобиком корпораци сүүлийн үед Юнител корпорацитай хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд 4н жилийн өмнө АН, МАН 2ын нэгийнхээ амлалтыг давуулж амлаж санал булаалдаж байсан шиг өнөөдөр нэгийнхээ хонжворыг давуулж амлах аргаар хэрэглэгчидээ булаалдаж байна. Сугалаа хэмээх бэлэнчлэх сэтгэлгээ, ядуу байдал, итгэмтгий зан 3 дээр тоглож хийгддэг маркетингийн ажилаараа хөөрхий хэрэглэгчидээ татахаар чармайх болов. Юнителийн 5н байр хөтөлбөрийг давуулахаар тэд байр дээр машин нэмж өгөхөөр амлаж. Эхний азтанаа тодруулсан бөгөөд өчигдөр буюу 2012оны 9р сарын 10ны орой 21 цагаас 3 дахь азтан тодрох байж. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгчээр сугалааны тохирол явагдахаас 2-3 цагийн өмнө нэгэн залуу өөрийн Фэйсбүүкээр удахгүй тодрох азтаны дугаарыг зарласан аж. Түүнийг мэдээгүй мобикомын тохирлоор яг тэр дугаарын азтан байр машин хожив.

Мобиком үнэхээр сугалаагаа луйвардсан уу?

Эсвэл азтан тодруулах систем нь тодорхой алгоритмаар програмчлагдсан байгаад залуу олов уу?
за энэ хувилбар ч зангууны үлгэр дээ. Програмчлагдсан байлаа ч гэсэн жирийн нэг залуу хаанаас алгоритмыг нь мэдхэв? 1 сая хэрэглэгчийн дугаараас тэгж онож буудна ч гэж байхгүй.

Тэгэхээр тохирол гарахаас өмнө байр машины эзэн хэдийн тодорчихсон байж.
ТВийн өмнө зүрхээ чагнан суусан Монголчууд минь хөөрхий…

 

https://apps.facebook.com/newsappmn/?code=AQC_9j8THzAZ19yfUotl_ioI6HzAL38gl0DtWHKrZG1IBSd2_ymMwjfUs7zSJlTj2I4cSiEZgDn74SkrOWijCdrwCEy7jwQdfbtIGnqd-WbnZUbM-ZD3MKi8dQhVs_ha3heu-wySX9vUobFYZE5SgXcjGeCbGiy4u92zo3Gf0yzHa-aWUExx5bbTWZGo5S1lOdNNR-vv8HZXCErTnYhT69H-#_=_


URL:

Сэтгэгдэл бичих