Экс Ерөнхийлөгчийн экс нөхөд

Сайн эрс өөрөөсөө илүү хүнтэй л арцалдана уу гэхээс дорд нэгэнтэй зууралддаггүй гэдэг. Бидний мэдэх домогт эрс ч тийм л байсан шүү дээ. Задарсан ноёдтой л үзэлцэж байснаас ядарсан ардаа дээрэлхэж яваагүйг түүх гэрчилнэ. Хүний сайн, муу гэх эл араншин улс төрийн тавцанд хичнээн тод илэрдгийг бид өдгөө харж байна.Намбарын Энхбаяр цагтаа энэ улсын Хаан байлаа шүү дээ. Түүний гэргий Цолмон Дондогдуламын дайны эрх мэдэлт авгай байлаа. Ийм үе байсныг мартах хугацаа ч өнгөрөөгүй байна. Н.Энхбаярын хаанчлал, эрх эхнэр Цолмонгийн нь араншин Монгол төрд хор хохирол чирч асан тэр цагт эрт үеийн шилийн сайн эрс шиг тэмцэж байсан эрхмүүд байлуу.
Бодъё. Монголын төрийг чи, чиний эхнэр мэддэг юм уу хэмээн хашгичиж зогссон мөнөөх муу нэрт, луу данст У.Хүрэлсүх л санаанд бууж байна. Тэгээд араас нь хотын фракцынхан, Ардчилсан социалист залуучуудын холбооны хэсэг залуусын нэр хөвөрч үзэгдэнэ. Эцэст нь мань залуус яалаа… Ноёнтой заргалдсаныхаа горыг амсаад төгссөнийг тэмдэглэсэн түүхийн хуудас шарлаагүй байна. Одоо хэмжээгүй эрхт хаан, хатны хамт суудлаа өгсөөн. Тэр энгийн иргэн болсон. Энд бас нэг арагалин үзэгдэж байна. Тэднийг иргэн болсон ч салаагүй, хаяагүй хэсэг нөхөд бас бий. Хэн гэж асуух хэрэг юун. Ц.Шинэбаяр, Д.Удвал нарын цөөнхийг та ч харж байна.
Тэднээс өөрөөр, Н.Энхбаярыг цаст уулын цагаан барс явах үед тойрон хүрээлэгчдээс хэн одоо үлдэх вэ. Эхнэрт нь долигногч, бараг үйлчлэгч нь мэт гүйлдсэн фракцаас хэн хэн үлдэв. Д.Арвин, аймшигт бялдууч авгай Н.Болормаа бас хаачив. Цаст уулын цагаан барс цаг нь ирэхээр шоргоолжинд бариулахын үлгэр амилж ахуйд шоргоолжийг нь бяцлаад, няслаад сууж байх авгай нар тэд биш бил үү. Хүн өөрийнхөө хэн гэдгийг ийм үед харуулдаг ажээ. Шавьж,шоргоолжийг биш барсыг өөрийг нь бяцартал өшиглөх бас нэг бүлэг эрх мэдэлт Н.Энхбаярын хүрээлэгчид дунд байжээ…
Тоох байтугай толгойгоор нь бөмбөг өшиглөх шахсан жудаггүй нөхөд өдгөөгийн Засгийн газар, МАН-д голлох үүрэг гүйцэтгэж явна. Цагтаа Намбарын хүүд Тавантолгой байтугайгаараа бадар барихаар гүйж явсан Сү овогт өнөөдөр Засгийн газарт тэргүүлэгч, том намын дарга гэх сэтэр сугавчилчихаад, улмаар түүндээ эрдэн иргэн Н.Энхбаярт захидал бичээд сууж байх гэж. Цусны жижиг хүн ясны том суудалд суусан ч жижгээрээ л байдаг нь энэ аж. Сү овогт Намбарын хүүгийн үйл хэргийг санхүүжүүлж явсан хэмээн шүүмжлэгдэж л явсан шүү дээ. Тэгэхээр тэдний хоорондын хэлхээ холбоо хэр байсныг олны хэл гэрчлэх биз. МАХН-ын сүүлчийи дарга асан, өдгөөх МАХН-ын анхны даргыг тухайн үед шоронд хийхийн тулд эхлээд Ч.Хүрэлбаатарыг хийвэл зохилтой гэдэг байсан даа.
Гэтэл мань Ч.Хүрэлбаатар Н.Энхбаяр бид хоёр ямар ч холбоогүй хэмээн сүүлээ хавчсан боохой мэт зугатаж явна. Ё.Отгонбаярыг хар. Н.Энхбаярыгөмөөрөхдөө түүний эсрэг жагссан жагсагчдын эсрэг жагсаал зохион байгуулж, залуусыг хооронд нь зодолдуулж явсан нөхөр. Энэ мэт долигонож гүйснээ санасан ч Сү овогтын сараачсан захидалд мутрын үсэг нэмэлгүй цааргалчихаж болох л байсан. Иймэрхүү адгийн шаарууд өнөөдөр нам, засгийг удирдаж явна гэхээс огиудас хүрэхийг яана. Бүхнийг зоосны нүхээр харсан ханаж, цаддаггүй бэрдүүд. Улаан Энхбаярчин Н.Болормаа авгай МАН-ын саяын хурал дээр “Бид энэ цагт ямар азаар ийм дарга, ийм ерөнхий нарийн бичгийн даргатай байна вэ…” хэмээн солиорсон байгаа юм.
Харин ч ямар аймшигтай бялдууч, зусарч, ой гутам сэжгийн, хумсаа нуусан муур мэт нөхөд бидний дунд амьдарна вэ. Зарим нэг нь Сү овогт өөрсдийг нь тоохгүй болохоор эхнэрт нь зусардаж явааг олон түмэн дуулсан л байх. Д.Арвин хаачив гэхээр аниагийнд байгаа гэдэг болж. Аниа гэдэг нь манай ерөнхий сайдын эхнэр гэнэ. Аниад долигоногсод ажилтай болж байна, цаана чинь. “ХАС”-ын Ганхуяг хаа хүрэв, Дамба-Очир хэрхэн явна, Баярцогт юуны эрх авчихав гээд хар л даа. Д.Арвингийн компани ч ажилтай болж буй юм гэсэн. Өнөөх Казакофф, Батболд нарын өнгөлөн далдлалт болох Нэгдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг мань гишүүн эмэгтэй эхнэрт зусардсаны илгээмж болгон хүл ээн авсан гэх бор шувуу хэдийнэ нисээд эхэлчихэж.
Энэ төрд эхнэр хүний роль овоо багасах аядтал энэ сайдын эхнэр ийн фракцалж эхлэв бололтой. Н.Энхбаяраас хойш М.Энхболд, С.Баяр (Баяр ч яахав эхнэргүй) нар эхнэрүүдийн илүү үгийг төрийн ажлаас хол байлгасан юмсан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн эхнэр ч оролцоод байгаа юм алга. Гэтэл одоо Сү овогтын авгайн үеэс сэдэрч эхлэх нь. Адгийн нөхдийн фракц эз дуудахаас аз дууддаггүй бололтой. С.Баяраас намын тамга тэмдэг гардах тэрхэн хоромд “Баяр дарга аааа….” гээд хэдэнтээ бавтнасныг бичлэг гүйлгээд үзэхэд л болох. Гэтэл одоо мань нөхөр С.Баяр даргаасаа салах боддого хэдийнэ боловсруулчихсан гүйж явдаг. Баярын гэх тодотголтой бүхнийг төр, засгийн албанаас шахаж, дийлэхгүй бол хууль хяналтынхнаар дарамтлуулдагболж буй юм байх.
Батболд ч яахав, нэг л өдөр улс төрийн орогнол хүсээд Лондон руу гуйчихэд орох орон, хийх ажилгүи гэх биш. Яг л Борис Березовский шиг очоод хэвтчихнэ. Лондон руу тийз захиалахад түүнд тийм ч урт хугацаа үлдээгүй л болов уу.
Тавантолгойн асуудал ид өрнөж буй энэ цагаар ашиг сонирхлын зөрчилтэй улс болох Австрали руу аялаад, бас болоогүй ээ, боловсрол энэ тэрхэн яриад ирснийг хэрхэн ойлгохов. Товчхондоо, тэрбээр Тавантолгойг будилуулж, Гацууртын ордыг Казакоффт гардуулчихад л гүйцээ. Өөр хийгээд суух ажил Монголд үгүй. Буцах эхнэрт тугал нийлэх хамаагүй гэдэг дээ. Тиймээс л Сү.Батболдод 805 тэрбумаа хэрхэн цацах, агаарын бохирдол хэрээс хэтрэх, инфляц өсөх, байгаль экологи сүйрэх огтхон ч падгүй байгаа юм. Ард нъ арчаагүй бид амаа бариад л үлдэх нь… Монголчуудын заяа модоо барьсан бадарчинтай ижилгүй байлтай.

У. Цайдам

Нийгмийн тол


URL:

Сэтгэгдэл бичих