Дундговь аймгийн Хулд сумын засаг дарга Зоригтбаатар хуурамч диплом өвөртөлж, даргын суудалд морилжээ
Өнгөрсөн жил 13 төрийн жинхэнэ албан хаагч хуурамч дипломтой болох нь тогтоогдож байсан.
Харин тун саяхан Дундговь аймгийн Хулд сумын засаг дарга Зоригтбаатар хуурамч диплом өвөртөлж, даргын суудалд суусан гэх баттай мэдээллийг төрийн албаны зөвлөлөөс өгч байна.
Хуурамч диплом өвөртөлсөн төрийн жинхэнэ албан хаагчид олширчээ. Гэхдээ төрийн албаны зөвлөлд байгаа мэдээлэлээр бол дарга нарын диплом хуурамч гэхээсээ илүүтэйгээр мэргэжилтнүүд хуурамч диплом өвөртлөн төрийн байгуулага руу шургалж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна.
Хуурамч диплом өвөртлөн төрийн алба руу зүтгэж байгаа төрийн албаныханы шог төрх үүгээр дуусаасай билээ.
Duulian.mn Ө.Ананд
URL: