“ТӨРДӨГГҮЙ” ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД
Өргөтгөлийг 2012 оны зургаа дугаар сарын 04-нд ашиглалтад оруулна хэмээн самбар дээр томоор бичсэн ч заасан хугацаанаас гурван сар өнгөрлөө.Нийслэлийн ууган амаржих газар 240 ортой. Өргөтгөл нь 150 ортой, эмчилгээ оношлогоо ны орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байхаар зураг төслийг нь гаргажээ. Өргөтгөл хугацаандаа дуусаагүйн учрыг тус амаржих газрын дарга Д.Энхбаяраас тодруулахад,
“Эм нэлгийн тусгай зориулалтын барилга учир ажил удааширсан. Наад зах нь хүчилтөрөг чийн систем, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, тугалган ханатай, хамгаалалттай хэсгүүд, мэдрэгчтэй гар угаалтуур зэргийг хаана байрлуулах вэ гэдгээс хамаарч барилгын зурагт өөрчлөлт орж байна. Барилгын компанийн хувьд ажлаа тасалдуулаагүй, төлөвлөгөө гарган шахаад л байсан. Одоо дөрвөн ханаа босгочихлоо. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь хаана байгааг Эрүүл мэндийн яам мэднэ. “Цаст конст ракшн” компани ирэх аравдугаар сарын 31-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Тэр үед тавилга, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг ямар компани нийлүүлэх гэж буйг амаржих газрын дарга би ч мэдээгүй явна. Биднээс тоног төхөөрөмжийн захиалга авсан. Гэхдээ хамгийн чухал компьютер томографын аппаратыг яамны тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дур мэдэн хасчээ. Тэгэхээр эхчүүд заавал хувийн эмнэлэгт очих болж байна” гэлээ. Тус амаржих газарт 298 хүн ажиллаж байна.
2010 онд Амаржих газрын бүтэц, үйл ажиллагааны Монгол Улсын стандарт батлагджээ. Энэ стандартаар тооцвол өргөтгөл ашиг лал тад ороход төрөх эмнэлэгт 647 хүн ажиллах ёстой аж. Гэтэл одоо 298 хүн байгаа. 349 хүнийг хаанаас олох вэ? гэсэн эхний асуулт. Улаанбаатарын амаржих газрууд бүгдээрээ боловсон хүчний дутагдалтай. “Нярайн, лабораторийн, тархвар судлаач эмч, ариутгал, эрчимт эмчилгээ, мэс засал, сэхээн амьд руулах чиглэлийн эмч, сувилагч төрөх эмнэлгүү дэд олдохгүй байна” гэж эмч нар хэл сэн. Амаржих газарт ажиллах бэлтгэгдсэн эмч, сувилагчид бий нь бий. Гагцхүү ачаалал ихтэй хэр нь цалин багатай, хоёр хүний амь даадаг энэ хариуцлагатай ажлаас тэд хал гаж байна. Тиймээс нэгдүгээр амаржих газарт 350 хүн олдохгүй нь тодорхой.
Харин ажилчдын тоог 500 болгоод, 647 хүний цалингаар ажиллаж болох уу? гэсэн хоёр дахь асуулт. Д.Энхбаяр даргын ингэж ил тодоор асуух нь буруу биш. Нэг амаржих газраар төлөөлсөн ч энэ бол бүх төрөх эмнэлэгт тулгамдсан асуудал юм. 75 ортой Хоёрдугаар амаржих газрыг өргөтгөх шийд гараад удсан ч одоог хүртэл газар нь шийдэгдээгүй. Хамгийн олон хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүргийн амаржих газар 45-хан ортой. Тус эмнэлэгт өдөрт дунджаар 20-иод эх амарждаг. Ор ашиглалтыг 100 хувь гэж үзэх ёстой атал тэнд 168 хувьтай байна.
Гуравдугаар амаржих газрын 150 ортой шинэ барилгын суурийг тавиад жил болсон ч өнөөдөр барилгын ажил нэгдүгээр давхраасаа дээш гараагүй. Тус амаржих газрыг тусламжийн “Энэрэл” эмнэлгийн суурин дээр барьж байна. “Энэрэл” эмнэлгийн байр анх 1966 оны наймдугаар сард 155 ортойгоор Найрамдлын районы гуравдугаар амаржих газар хэмээн байгуулагдаж байжээ. Гэтэл 1990-ээд онд төрөлт буурлаа хэмээн татан буулгасан. Тэр жил Дорнод, Дархан-Уул аймгийн төрөх эмнэлгийг мөн Эрүүл мэндийн яамны муйхар шийдвэрээр татан буулгаж байжээ. Одоо хөдөөд ч төрөх эхчүүд эмнэлэгтээ багтахаа больсон. Нийслэлийн дөрөв дэх амаржих газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Буянт-Ухаа хороололд барихаар 2010 оны арванхоёрду гаар сарын 30-нд шав тавьсан. 300 ортой уг эмнэлгийг 19 тэрбум төг рөгөөр барихаар төсөвлөж, идэр есийн хүйтнээс халгалгүй шав тавьж, тууз хайчилсан. Тэр эрч нь саараагүйсэн бол өдийд олон мянган нялхсыг өлгийдөж байх асан төрөх эмнэлгийн барилга зогсонги байдалд оржээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн ажлын албаны дарга Н.Бат-Эрдэнэ: “Төрөх эмнэлгийн инженерийн шугам сүлжээг төр хариуцах ёстой. Барилгын ажлыг “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компани гүйцэтгэхээр тендерт шалгарч, барилгын ажил 60 хувьтай явна. Гэрээний дагуу 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, сүүлийн хоёр жилд барилга угсралтын ажил явагдаж байна. Харин инженерийн шугам сүлжээний асуудал нь шийдэгдээгүй” гэв. Барилгын компаниуд ажлаа явуулахын тулд Буянт-Ухаа спорт цогцолборын хажуугийн дэд станцаас түр цахилгаан татжээ. Гэхдээ цаашид эрчим хүчээр хангах боломжгүй гэдгээ цаадуул нь мэдэгдсэн байна. Хоосон талд долоо байтугай 70 давхар байшин бариад ч нэмэргүй. Барилгын ажилтай зэрэгцэн дэд бүтцийг шийдээд явах ёстойсон. Одоо тэр байшинг хаанаас халаах, хэн эрчим хүчээр хангах нь бүрхэг үлдлээ. Нисэхийн цагаан хаалганы зүүн талд орон сууцны “Буянт -Ухаа” хороолол барьж байгаа. Энэ хорооллоос инженерийн шугам сүлжээ болон цахилгаан авахаар тусгасан ч уг станц нь баригдаагүй гэнэ. Тэгэхээр энэ нь шилний цаанаас чихэр долоолгохтой адил мөрөөдөл боллоо. Цэвэр, бохир усны техникийн нөхцөлийг 2009 оны есдүгээр сарын 18-нд Нисэхийн усан хангамжийн системийн 150-ийн шугамаар холбох, бохир усыг нь стандартын цооног хийж шийднэ гэж төлөвлөсөн ч өнөөдөр бас л ажил нь эхлээгүй байна. Ингээд шинэ амаржих газрын ба рилгын ажил зуун задгай, жаран хагархай болж таарлаа. Цахилгаан, дулаан, бохир, цэвэр усны төвлөрсөн хангамж зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд одоо 5.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ санхүүжилтийг Улсын төсвөөр шийдүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг албаны хүмүүс Эрүүл мэндийн шинэ сайддаа уламжилсныг Н.Удвал сайд Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанд танилцуулсан сурагтай.
Нийслэлд шинээр барьж, өргөтгөхөөр энд тэнд шав тавьж, тууз хайчлаад байсан амаржих газрын ажил урагшгүй ноён, ухаангүй албатын үлгэрээр сажилж байна. Монголын үрс маш олон болтугай хэмээх их зохиолч Д.Нацагдоржийн ерөөл биеллээ олж байна. Хүн амаа өсгөх нь Монгол төрийн бодлого мөнөөс мөн гэж итгэнэ. Тийм атал шинэ иргэдээ угтах байр бай шингаа зэхээгүй, гэм зэмгүй үрсээ халдвар авах эрсдэл дунд угтаж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Нийслэлчүүд бүх үйлчилгээндээ ойр, газарзүйн ашигтай байрлалд амь дарч байгаа улс. Гэтэл нийслэлийн иргэд гэртээ төрж байна. 2009 онд 127, 2010 онд 180 эх гэртээ төржээ. Хотын захын хороололд, унаа машин хүрэх бололцоо муутай орчинд амьдар даг эхчүүд голдуу гэртээ төрдөг гэнэ. Ариун цэврийн орчин “онц муу”, эмнэлгийн мэргэжилтэн байхгүй ахуйн орчин нярай хүүхэд, нялх биетэй эхийн аль алиных нь аминд хал гаатай. Эртхэн эмнэлэг бараадъя гэхэд төрөх болоогүй эхчүүдийг эм нэ лэг хүлээж авахгүй. Төрөлт эрс нэмэгдэж байгаа ч улс орны ирээ дүй бол сон нялхсаа угтах эмнэл гийг ямагт хойш тавьж, алгуурла саар өнөөдрийг хүрчээ. Он удаан жил ярь саар төрөх эмнэлгүүдийн суурийг тавьж нэг шат ахисан ч барилгын ажил нь удаашралтай байна. “Төрдөггүй” төрөх эмнэлгүүдээ хурдан барьж, тулгар эхчүүдээ гэрт биш орчин үеийн эмнэлэгт төрүүлмээр байна.
Э.ЭНХМАА, С.БАТЗАЯА
mongolnews.mn
URL: