Даваасүрэн «холбиров»

Зарим нэг байнгын хорооны дарга нар хурлынхаа дэгийг мэддэггүй юм уу, аль эсвэл хүний чангахан дуунаас айдаг юм уу суурин дээрээ хэд холбирч харагдах юм. Төсвийн байнгын хороог даргалаад удаагүй байгаа Ц.Даваасүрэн өнгөрсөн баасан гаригийн хуралдаан дээр төсвийн тухай хууль хэлэлцэх үеэр Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол тэргүүтэй гишүүдийн оруулж ирсэн Хүний хөгжил сангийн хуулийн заалтад өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх нь үеэр МАН, АН- ын гишүүдийн хоорондын маргааныг таслах гэж баахан тэвдэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ чинь шийдвэр хуулийн заалт оруулж ирж байгаа юм биш. Заалтад нь өөрчлөлт оруулах гэж байна. Санал хураалгахгүй бол дэг зөрчсөн болно шүү” гэнэ. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогтын зүгээс “Санал хураавал та дэг зөрчинө шүү” гэхэд хурлын дэг гэхээсээ илүү гишүүдийн үгийн аясаар баахан “холбиров”. Эцэстээ хуулийн зөвлөхөөр хуулийн заалт уншуулж нэг үзэв. Тэгсэн хэдий ч гишүүд маргасаар байсан тул “Бямбацогтоо хөө. Ирэх оны төсөв дээр харж үзнэ шүү дээ. Битгий ингэж хуулийн маргаан гаргаж ир л дээ” гэж аргадаж харагдсан шүү.

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих