Амь насаа алдсан кранчин залуугийн хэргийг шалгаж байна

Өнгөрсөн баасан гаригт УИХ–ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хурд констракшн”-ы “Рапид харш” орон сууцны хороололд баригдаж буй барилгын өргөгч кран хугарсны улмаас кранчин залуу амиа алдсан. Энэ ослын буруутан хэн болохыг тогтоохоор дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна. Тус хэргийн талаар 21 хоногийн дараа тодорхой болохыг ЦЕГ-аас мэдээллээ.

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих