Н.ЭНХБАЯРЫН сонгуулийн гол хєзєр
Гурван жил тайлагдаагvй хэргийн зангилаа одоо л эрчлээс гарах нь. Vvнийг тайлахад экс Ерєнхийлєгч Н.Энхбаярын оролцоо шаардлагатай болоод буй. Тvvнийг телевизээр ярьсан зvйлээс нь болж “долдугаар сарын 1”-нд таван хvнийг буудаж хєнєєсєн хэрэгт гэрчээр байцаах нь тодорхой боллоо. Vvнээс гадна “ УИХ-ын гишvvн С.Баяр, Ц.Мєнх-Оргил нараас тайлбар авах гарцаагvй шаардлага гарсан. Н.Энхбаяр хэлсэн зvйлийнхээ талаар дэлгэрэнгvй тайлбар єгєх байх” гэж Улсын ерєнхий прокурор Д.Дорлигжав мэдэгдэв.
Гэхдээ тэднийг Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албаныхан дуудаж, мэдvvлэг, тайлбар авч эхлээгvй байна.
Тэднийг байцааснаар юу єєрчлєгдєх вэ. Тус албаны дарга Б.Галдаа “Н.Энхбаяраас гэрчийн мэдvvлэг авснаар “долдугаар сарын 1”-нд хэн буудах тушаал єгсєн нь тодорхой болно” гэж ярьсан. Тэгэхээр гурван жилийн ємнє болсон хэргийн зангилаа тайлагдах нь гэж олон тvмэн найдаж суугаа. Н.Энхбаяр ч хэргийг гэрчилнэ гэдгээ илэрхийлж телевизэд ярилцлага єгсєн нь олны анхаарлын тєвд байна. Хоёр хоногийн ємнє гэхэд л тэрээр “Долдугаар сарын 1-нд таван хvний амь нас хохирсон хэргийн тухай мэдээллийг хуулийн зєвлєхєєрєє дамжуулж, Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албанд єгнє” гэж “UBS” телевизэд ярилцлага єгч харагдсан.
Ємнє нь “Би ярих, ярихгvй юмаа сайн мэднэ. Улсын нууцад хамааралгvй учир гурван жилийн ємнє намайг Ерєнхийлєгч байхад болсон vйл явдлын тухай ярья” гэж тодотгож байгаад “долдугаар сарын 1”-нд болсон vймээний тухай сєхсєн. “Тухайн vед Онц байдал зарлахгvйгээр асуудлыг намжааж болох байсан. Ерєнхий сайд С.Баярын шахалтаар Онц байдал зарлах зарлигт гарын vсэг зурсан юм” хэмээн нэгэн цагт нэг намд хvчин зvтгэж явсан нєхрєє баалж гарсныг уншигчид маань санаж буй биз ээ. Vvнээс гадна хуулийнханд хандан “ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч байсан Ч.Амарболдыг л сайн шалга гэмээр байна” гэж дахин дахин захиж байсан нь ч нэгийг єгvvлнэ. Учир мэдэх хvмvvсийн хэлснээр С.Баярын єгсєн vvргийн дагуу Ч.Амарболд иргэдийн єєдєєс гал нээх тушаал єгсєн болж таараад байгаа гэнэ.
Ямааны мах халуун дээр нь гэгчээр Н.Энхбаярыг Ерєнхийлєгч байхдаа асуудалд ингэж хандахгvй яав даа гэж олон хvн гайхаж байгаа. Тvvнийхээр бол одоо л vнэнийг хэлэх цаг ирсэн бололтой. Яагаад гэвэл тэр одоо хэн ч биш, тєрийн ямар нэг албан тушаалгvй, “гудамжинд гарсан” улстєрч учраас дуугарах цаг нь ирж.
“Долдугаар сарын 1”-ний гэсэн тодотголтой хэрэг гарснаас хойш гурван жил єнгєрлєє. Энэ хэргээс болж олон хvн, байгууллага аж ахуйн нэгж ємч хєрєнгєє шатаалгаж, хохирсон. Єнгєр-сєн хугацаанд бусдад учирсан эд материалын хохирлыг тєр хууль гаргаж, тодорхой хэмжээг нь тєлж барагдууллаа. Шатаалгасан байрныхаа оронд Ардын намынхан олон давхар байр сvндэрлvvллээ. Тухайн vед эмх замбараагvй байдалд оролцсон, бусдыг турхирсан, ємч хєрєнгє сvйтгэсэн, тонон дээрэмдсэн хэргээр олон хvн баривчлагдан, ял эдэлсэн. Харин эл vйл явдлыг зохион байгуулсан, vймээний vед таван хvнийг буудаж хєнєєн, хэд хэдэн хvнийг шархдуулсан хэргийн эзэд хариуцлага vvрэлгvй єнєєдрийг хvрсэн билээ. Буудуулж амиа алдсан таван хохирогчийн ар гэрийнхэн л хариуцлага нэхдэгийн хvчинд энэ хэрэг мартагдалгvй єдийг хvрсэн. Тvvнээс биш хэн ч буудах тушаал єгєєгvй гээд хэргийг замхруулах, хаах боломж байсан гэдгийг олон тvмэн мэднэ.
Хэн гэдэг цагдаа иргэд рvv гал нээж буудсан гэдгийг хууль хяналтынхан аль эрт тод-руулсан. Харин хэн тушаал буулгав гэдэг нь тодорхойгvй байсаар єнєєдрийг хvрсэн. Хууль хяналтынхан энэ удаад тушаал єгсєн хvнийг тодруулчих юм бол, хэргийн тухай vнэн бодит мэдээлэл єгч, гэрчилсэн гэдгээр нь Н.Энхбаярт олон хvн талархах байх. Магадгvй, дараагийн сонгуулиар гарч ирэх нvхээ малтаж, тvvнийг дээрх алхмыг хийгээд байна уу гэж хардах нэгэн ч байгаа юм. Гэхдээ Н.Энхбаяр энэ хэргийн учгийг тийм ч амар тайлчихна гэдэг юу л бол. Юутай ч хэрхэхийг харж л сууя.
URL: