Ах дүү бөхчүүд ард түмнээр тохуурхаж байна

Б.Долгорсүрэн зааны хөвгүүд улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж, монгол түмний хайрыг татаж байсан нь түүх болон үлдэж байх шиг байна.
УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн Д.Сумъяабазар “унасан хүн ууртай” гэдгийн үлгэрээр ёстой л нэг бужигнуулж байна. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхаа шугамаар 350 мянган ам.доллар залилсан гэх хэрэгт холбогдсон хэдий ч эл хэргийн хохирогч болсон мэтээр хэвлэлээр зарлан тунхаглаж байсан. Гэхдээ энэ залилангийн хэрэг үнэний мөртэй болохыг хүмүүс ярьж байна.

Түүгээр ч барахгүй түүний уур омог хэрээс хэтэрч Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хорооны дарга М.Баасандоржийг сүрдүүлж, барьцаалсан гэх. Түүгээр ч барахгүй түүний ах Д.Дагвадорж түмний нүдэн дээр хүн зодож, танхайрсан нь саяхан. Ах дүү бөхчүүдийн уур омог хэрээс хэтэрч, ард түмнээр тохуурхаж байгаа нь гутамшигтай. Ямартай ч монгол бөхөө хайрлан хүндэтгэдэг монголчууд энэ хоёр бөхөөс улбаалан муу бодол тээж үлдэх бололтой. Бөхчүүд аархуу, омогтой байдаг нь тэндээ л биз, гэхдээ сандал суудлын төлөөх дайныг өдөөх болоогүй л байлтай.

Э.Мөнх
mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих