У.Хүрэлсүх шалгуулах сургаар хэвлэлээр “гоншигнож” эхлэв
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайханд халдсан үйл явдал олны анхаарлын төвд байсаар байна. Тухайн үйл явдалын дараа эрхэм гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Хуулийн байгууллага У.Хүрэлсүхийг шалгах тухай сураг сонсдож эхэлсэнд тэрээр хэвлэлээр ярилцлага өгч “гоншигнож” эхлэлээ.
Сүүлийн үед үндэсний өдөр тутмын сонинд ээлж дараалан ярилцлага өгсөн харагдав. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө тэр болсон үйл явдалд Монголын нийт ард түмнээсээ хүлцэл өчье. Хэдийгээр миний зөв байсан ч хүлцэл өчих ёстой. Одоогоор шүүхээс зарлан дуудах хуудас ирээгүй байна” гэжээ.
Тэрээр өөрийгөө Г.Баярсайханы биед халдсан үйлдэлдээ буруугүй хэмээн тодотгожээ. У.Хүрэлсүхийн “Би бүруугүй” гэсэн мэдэгдэлд Чингэлтэй дүүргийн иргэд ихээхэн шүүмжилж байгаа юм. УИХ-ын халдашгүй дархан эрхэд халдсан мөртлөө, буруугүй хэмээн мэдэгдэж буй түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг ч ярих ёстой гэж Чингэлтэйн иргэд үзэж буй юм. Г.Баярсайханы хувьд энэ асуудлыг хуулийн байгууллага өөрсдөө анхаарал хандуулах байх гэсэнээс өөр мэдэгдэл хийгээгүй.
УИХ-ын бүрэн эрхэдээ халдуулсан Г.Баярсайхан гишүүнийг хэвлэлд хандаж, гомдол мэдүүлээгүй атал гэмт үйлдэл хийсэн У.Хүрэлсүх ийнхүү гоншигнож эхэлсэнд гайхах хүн байгаа юм. Түүнийг хуулийг байгууллагаас шалгахаар болсонд ийнхүү арьсаа хамгаалж байна хэмээн шүүмжлэх хүн бий. У.Хүрэлсүхийг Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын байгууллага хамтран шалгах мэдээлэл байна. Иргэдийн зүгээс У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүний ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн мэдэгдлийг хийсэн. Харин энэ асуудалд У.Хүрэлсүх дарга ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Байсхийгээд л зодоон хийчих гээд байдаг мань эрийг хуулийн байгууллага хэрхэх нь анхаарал татаж буй юм.
О.БҮРЭН
olloo.mn
URL: