УИХ-ын гишүүн болох гэж улайрсан Д.Сумъяабазар Тойргийн хорооныхоо даргыг барьцаалан сүрдүүлжээ

Б.Долгорсүрэн зааны эгэлгүй хүчит хөвгүүд улс гүрнийхээ бахархал болж, тив дэлхийд нэр сүрээ хангалттай цуурайтуулсан. Үүнийг нь ч даган түмний хайр хүндэтгэл энэ гэр бүлийг хаа явсан газар нь бүчиж байдаг. Харин энэ нь Д.Сумъяабазарт чамлалттайгаар барахгүй Монгол төрийн сэнтий өөд ямар ч хамаагүй аргаар гарахыг санаархаж буй нь олны эгдүүг ихэд хүргэх болов.

онгол Улсын иргэний хувьд хууль тогтоох байгууллагад сонгох, сонгогдох эрх нь хуулиар нээлттэй Д.Сумъяабазарын тухайд сонгогчид хууль, шударга ёсны хүрээнд өрсөлдөхийг юун түрүүн хүсэмжилж байгаа юм. Сүүлийн үед Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхаа шугамаар 350 мянган ам.долларын хэрэгт холбогдон бусдыг хохироосон гэгдээд байгаа тэрбээр дахин сонгуулийн өмнө иргэдэд байдгаараа тал засч явна. Өөрийг нь дэмжээгүйд шаралхсан дүү Д.Дагвадорж нь МҮОНТ-ийн даргад эр бяраа гаргаж хэрэг өдүүлсэн нь ч нэр дэвшигчид төдийлөн хамаатай биш бололтой. Ямартаа ч бусдын амь биед халдсан хэргийг ах Д.Сумъяабазар нь “Эр улсуудын хооронд байдаг л зүйл” хэмээн үл ойшоосон нь УИХ-ын гишүүнд горилогчийн ёс зүй лав биш.

Тэгээд бүр өөрөөс нь үүдсэн халдлага гээд бодохоор мань эр хэрвээ төрийн түшээ болчихвол дүүгээ явуулаад л дургүй хүргэсэн нэгнээ гөвүүлээд байх нь. Нэр дэвшигч өөрөө сонгуулийн үеэр булиа эрчүүдээр хамгаалуулан сүрийг үзүүлэхдээ гаргуун л харагдсан.

Тэр ч байтугай будлиантай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хорооны дарга М.Баасандоржийнд хар шөнөөр бие хамгаалагчид, бараа бологчдын хамт очиж сүйдэлсэн гэж байгаа. Мөрөөрөө ажлаа хийж явсан даргыг айлгаж ичээн, хонгилд удтал барьцаалан гарын үсэг зуруулах гэж сүрдүүлсэн нь барим тавим болсон явдал.

Бид уг нь төртэй, хуультай ардчилсан Монголд амьдарч байгаа. Хэтэрхий цагаандаа гарсан энэхүү балмад авирлалд Д.Сумъяабазарын өөрийнх нь хэлдгээр байдаг л нэг эрчүүдийн асуудал лав биш. Ийнхүү улс төрд буруу хөл дээрээ дэвж эхэлж байгаа Д.Сумъяабазарын аархуу, түрэмгий авир Сонгинохайрхан дүүрэгт лав нэр нүүрээ барж гүйцжээ. Дүүргийнхээ намын үүрийг даргалах болсон түүнээс удирдлагад нь байгаа улс ч эмээж цэрвэх болж.

Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд сүр хүч, аз хийморио гайхуулан байж дэвдэг байртай бөхөө хөгийн улс төрд хэн ч биш болж яваад харамсах хүмүүс ч олон байх нь аргагүй. Гудамжинд гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр эхнэрээ дэлсээд авдаг хүнд бол ядруухан нэгнийг нудраад авах юу ч биш. Монгол төр ийм улсаар, МАН тийм бөхөөр яавч дутаагүй байлтай.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих