Ц.Мөнх-Оргилын хуурай дүү Дотоодын их сургуулийн захиралаар томилогджээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга нар өнгөрсөн баасан гаригт газар хэлтсийнхээ удирдлагуудыг өөрчилжээ.

Тодруулбал, Дотоодын их сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон бол Цагдаагийн академийн захирлаар Н.Одсүрэнг томилжээ. Цагдаагийн хурандаа Р.Чингисийн хувьд өмнө нь ЦЕГ-ын дэд дарга байсан туршлагатай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнуулж байжээ.

Тэрээр 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. Цагдаагийн байгууллагын залуу боловсон хүчний нэг. Ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчөөр эхэлж байсан тэрбээр төд удалгүй хэлтсийн дарга болж тушаал дэвшсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаа. Түүнийг эдийн засгийн олон хэрэг дээр ажилласан, энэ салбараар мэргэшсэн боловсон хүчин гэх юм билээ.

Сонирхуулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж өнгөрсөн дөрөвдүгээр сард ЦЕГ-ын дэд дарга генерал А.Дулаанжаргалыг эмнэлэгт хэвтэж байхад нь гэнэт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилон шуугиан тарьж байсан.

Ер нь бол Цагдаагийн байгууллагад томоохон томилгоо хийх сураг бүрт Р.Чингисийн нэр явж байдаг. Түүнийг албан тушаалын амбиц ихтэй гэж ярих хүн олон. Бас МАН-ын хамгаалалтад байдаг, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилын хуурай дүү гэх яриа ч байдаг.

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих