Тарбазовр батаарын зарим ясыг хуванцраар хийсэн гэжээ
Олон улсын хоорондын асуудал болж буй 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс нэг амьтных биш байсан гэх мэдээлэл гадаадын хэвлэлд гарч эхэлжээ. Манхэттэн дахь холбооны шүүхэд болсон шүүх хуралд өмгөөлөгч Роберт Макаллоу ин гэж мэ дүүлсэн байна. Уг ясны хууль ёсны өмч лөгч хэмээн өөрийгөө нэрлэсэн худалдаачин, пал еонтологич Эрик Порокопи эл араг яс угаасаа Тарбозавр батаарынх биш, өөр олон үлэг гүрвэлийн яс нийлж бүтсэн эд. Тиймээс Монголд буцааж өгөх ёсгүй хэмээн заргалджээ. Түүний өм гөөлөгч Макаллоу дуудлага худалдаагаар за рагд сан араг ясны тал хувь нь нэг амьтных, нөгөө талыг нь өөр олон амьтны яснаас нийлүүлж бий болгосон. Хуванцраар хийсэн нь ч бий. Тиймээс Монголынх гэж үзэх нь учир дутагдалтай” гэж мэдүүлсэн байна.Шүүгч Кастел үүнд ихэд гайхаж “Энэ үнэн үү” хэмээн ерөнхий прокурорын туслах Мартин Беллээс асуухад “Үлэг гүрвэлийг одоогоор нэг амьтных гэж үзэж байгаа” хэмээжээ.
Р.Макаллоу, Э.Прокопи нарын ингэж мэдэгдсэний цаад учир нь Монголоос ирсэн араг яснуудыг буцааж өгөх бус, бүрмөсөн авч үлдэхэд оршиж байгаа аж. Ясыг хуурамч бичиг баримт бүрдүү лэн 19 мянган ам.доллараар үнэлж оруулж ирсэн Э.Прокопи ч гэсэн “19 мянга гэдэг бол зүгээр л хэдэн хэсэг яс байсан болохоос бүхэл бү- тэн үлэг гүрвэлийн яс байгаагүй” гэж мэдэгд жээ. Өөрөөр хэлбэл, Э.Прокопи, Р.Макаллоу нар үлэг гүрвэлийн ясыг жижиглэнгээр худалдаа лахыг Монголд зөвшөөрдөг, Батаар бол жижиг жиж гээр АНУ-д орж ирсэн гэж батлахаар мэрийж байгаа гэнэ. Ингээд хэргийг ирэх арванхоёрдугаар сард хэлэлцэхээр болжээ.
mongolnews.mn
URL: