2012 оны 09 дүгээр сарын 09-ний 20 цагаас 09 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүнээс өдөртөө хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

2012 оны 9 дугээр сарын 11-нээс 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

11-12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-12-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.


URL:

Сэтгэгдэл бичих