Дуучин Мино “Дамбын Хишгээ”-гийн бэр болно

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү болох дуучин С.Амарбаясгаланттай хамт буриадардын “Хатариш” дууг сонирхлтой байдлаар амилуулсан дуучин Мино буюу Т.Номин сүй тавьжээ.

Тэрээр Дамбын Хишгээгийн хүү Ука  хэмээх залуутай хуримлах гэж буй бөгөөд хуримдаа бэлтгээд ойрын үед тун завгүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Дуучин бүсгүйн хувьд өмнө нь “Sound of Kiss” хамтлагт байсан ч “алтны магнет” гэгддэг Мянганбаяраас машин нэхсэн учир хамтлагийнхан нь гишүүнчлэлээсээ хассан гэдэг. Харин түүний ирээдүйн нөхрийн хувьд “Дамбын Хишгээ” гэдгээрээ алдартай хүний том хүү бөгөөд хурдан моринд хорхойтой гэнэ лээ.

Сонирхуулахад, Дуучин Мино сүүлийн үед хуримын бэлтгэлийн их ажлын хажуугаар “Монос” компанийн “Сарнай” гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж байгаа сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих