Өнөөдөр 5 шарын уулзвар хүртэлх замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км автозамын урд урсгал буюу зүүн тийш зорчих урсгалыг өнөөдөр хэсэгчлэн хааж зам барилгын ажил гүйцэтгэхээр болжээ. “Тотал Инж” компанийн гүйцэтгэж байгаа уг ажил гэрээ ёсоор ирэх оны наймдугаар сарын 30-нд дуусах юм.
Энэ ондоо багтаан зорчих хэсгийн хучилтын ажлыг бүрэн хийж, ирэх жил явган хүний зам болон гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Дээрх замын урд урсгалыг энэ сарын 25 хүртэл хэсэгчлэн хааж хучих бөгөөд хойд урсгалыг 25-наас эхлэн мөн хэсэгчлэн хаах юм байна.
Д.Ундрах
URL: