Афганы арми өөрийн бүтцийн цэвэрлээг хийжээ

Засагт үнэнч биш гэж сэжиглэгдсэн хэдэн зуун хүнийг армиас халан цэвэрлэсэн тухай Афганистаны Батлан хамгаалах яам энэ сарын 5-ны өдөр тайлагнасан байна. Гарал үүсэл, нийгмийн байдал, улс төрийн боловсрол хандлага зэргийг нь өнгөрсөн зунаас шалгаж эхэлсэн байв. Афганы шинэ цэргийнхэн гадаадын сургагч нарт халдах нь их болсон нь үүний гол шалтгаан байлаа. Зөвхөн энэ жил гэхэд л гадаадын 45 цэрэг амь насаа  иймэрхүү халдлагын үеэр алдсан байна.

Гадаадын цэргийн эвслийн командлал Афганы армийн мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Цэргийн сургагчдад халдах үйлдлийг гол төлөв шинээр цэрэгт элсэгчид ба талибуудтай холбоотой хүмүүс хийдэг ажээ.

Тухайлбал, наймдугаар сарын 30-нд афган цэрэг Австралийн цэргийн албан хаагчдыг буудах үеэр гурав нь алагдсан байв. Энэ хэрэг явдлаас болон Австралид цэргээ татахыг шаардсан хөдөлгөөний шинэ давалгаа үүсчээ.

Ш.МЯГМАР


URL:

Сэтгэгдэл бичих