Хандивын мөнгөнд ХАР ГАР шургалах вий
Японы баруун ємнєд хэсгийн Хоншю арлын Мияги аймагт голомтдоо 8,9 магнитуд буюу 12,2 баллын хvчтэй газар хєдлєлт болсноос хойш тав хоног єнгєрлєє. Угтаа Япон тэнгисийн эргээс дотогш 100 километрт далайн гvнд газар хєдєлснєєс vvссэн аймшигт хvчтэй цунами буюу “цохилтот долгион”-д Мияги муж тэр аяараа сvйдээд байгаа юм.
Сvvлчийн 100 жилд тохиолдоогvй гамшиг гэдэг нь одоо нэгэнтээ тодорхой болоод байна.
Байгаль бvхнийг дийлэгч гамшигт сvр хvчээ vзvvллээ. Энэхvv аймшигийн ємнє хvчин мєхєсдсєн хvн тєрєлхтєн одоо гар гараасаа барин нэгдэх зайлшгvй шаардлагын ємнє тулж ирчихээд байна.
1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Япончууд бидэнд 3,6 тэрбум ам долларын хандив, тусламж vзvvлсэн гэнэ. Маш их мєнгє л дєє. Миний санаж байгаагаас IV цахилгаан станц єнєє маргаашгvй таг зогсч Улаанбаатар хот харанхуй болохын даваан дээр єнєєх Япончууд л гараа сунгаж мєнгє єгснєєр цахилгаан станц хэвийн ажиллаж, тог, халуун устай амьдрал минь санаа амар vргэлжилж л байсан юм даг.
Орой болгон шахуу телевизийн дэлгэцээр явж байдаг “Японы Элчин сайд Євсний vндэс хєтєлбєрийн хvрээнд тэр аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг барьж тохижуулахад зориулан тэдэн сая тєгрєг хандивлав” гэсэн мэдээ сvvлдээ бvр байх л ёстой зvйл мэт сонсогддог болсон билээ. Зуд цасанд нэрвэгдсэн малчдад зориулан Японы ард тvмний илгээсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл бэлгийн цагаан будааг манай эрх мэдэлтнvvд том толгой гарган зарж борлуулан зvгээр ч vгvй дундаас нь мєнгє тєгрєг завшиж идсэн талаар нэг биш удаа сонсогдож л байлаа. Vнэндээ тэдний зvгээс бидэнд хандсан сайхан сэтгэлийн тус дэмжлэгийг бичээд байвал хэдэн хуудас болох биз.
Харин одоо “Аяганы хариу єдєртєє, агтны хариу жилдээ” гэдэг нь болчихоод байна.
Нэрэлхvv, ёсорхог япончууд бусдын дэмжлэг тусламжийг тєдийлєн гуйхгvй байгаа ч яг л одоо тэдэнд та бидний халуун сэтгэлийн хандив, тусламж гарцаагvй хэрэгтэй.
Цайлган цагаан сэтгэлтэй монголчууд хэнээр ч шахаж шаардуулалгvй сэтгэлээ шингээсэн бvхнээ бага багаар ч болтугай цуглуулж эхлэв. “Олны хvч оломгvй далай” гээд улс даяараа хєдєлж эхлэв бололтой.
Японы Элчин сайдын яаманд хандив тусламжийг бєєгнєрvvлье.
Зурагт хараад сууж байхад “Ноён зууч” 1950 –ын ажилчид зуу гаруй хvний нэг єдрийн цалин сая гурван зуун мянган тєгрєгийг одоо аваачиж єгнє гээд ярьж байна.
МVОНРТ-ийн ам бvлд 800 гаруй хvн байдаг гэнэ. Харин нэг єдрийн цалингаа хандивлахад 10 гаруй сая болж байгаа ажээ. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс єнгєрсєн ням гаригт УИД-ийн ємнє хандивын хайрцаг ажиллуулахад ганцхан єдрийн дотор 300-гаад мянган тєгрєг цугларсан гэнэ.
Бараг л Монгол орон даяараа нэг єдрийнхєє цалингаа хандивлаж байх шиг байна.
Дvгнээд хэлэхэд, монголчуудын ядарсан нэгэндээ байгаагаараа тусалдаг сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон гайхаж дуу алдмаар биш ч гэсэн гайгvй хєєрхєн хэмжээний мєнгє, эд зvйлийн хуримтлал бий болох нь тодорхой. Ард олны сэтгэлээс цугларсан тэдгээр зvйлсийг яг л одоо ядарч байгаа японы ард тvмэнд яаж бvрэн бvтэн, ширхгийг ч алдаж дутаалгvй хvргэж єгєх вэ. Хvмvvсийн буяны сэтгэлд бузрын хар гараа дvрэх гэсэн бусармаг этгээдvvд хаана ч байж л байдаг. Зээл тусламжаар ирсэн бэлэн мєнгє, бараа материалд хулгайч гараа дvрсэн тєрийн нэр барьсан луйварчид єнєєдєр ч эрх мэдэлтэйгээ зууралдаад сууцгааж л байгаа. Тєрийн нэр урдаа барьсан хулгайч нар монголын ард тvмний сэтгэлийн єргєлєєс хумсалж, хулгайлах вий.
Хvмvvс ядарч зовсон нэгэндээ буяны гараа сунгахад хэзээ ч бэлэн байдаг. Харин “Жинхэнэ эзэддээ хvрэлгvй замаасаа зувчуулаад алга болох вий” гэсэн байнгын эмзэглэлтэй явдаг нь тэдний буруу биш ээ. “Хашир хvн гэдэг хаширсан хvнийг хэлнэ” гэдэг дээ. Монголчуудын халуун сэтгэлээс цугларсан хандив тусламжийг олон газар хурааж, хvйтэн сэтгэлтэнд хар гараа дvрэх боломж олгосноос шууд л Монголд суугаа Японы Элчин сайдын яаман дээр тєвлєрvvлвэл гэх бодол єєрийн эрхгvй тєрнє. Нягт нямбай, шудрага чигч япончуудад л Монголын ард тvмний халуун сэтгэлийн хандив тусламжийг бєєнд нь даатган єгвєл сая л нэг санаа амар сууж болох бус уу.
URL: