Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах үүрэг өгчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Засаг даргын зөвлөлийн хурлаар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах саналыг хүргүүлснээ мэдэгдлээ.
Тэрээр “Тус дүүрэгт зөвшөөрөлгүй газар барилгууд олноор сүндэрлэж, газрын асуудал цөөнгүй байгаа. Зөвшөөрөлгүй барилга дээр гарсан хэрэг зөрчил, золгүй явдлын талаар дүүргийн Засаг даргатай хариуцлага тооцно. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах үүргийг өгсөн” гэлээ.
Э.Бат-Үүл Л.Амгаланг огцруулах бичгээ Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байгаа аж.
”Зууны мэдээ”
URL: