С.Жавхлан худалч уу?
Дуучин С.Жавхлангийн талаар нэг сонирхолтой мэдээлэл уншлаа. Яг ч С.Жавхлангийн талаар биш, түүний эхнэр “Шуранхай” хамтлагийн дуучин Л.Эрдэнэчимэгийн талаар “Сэрүүлэг” сонинд мэдээлжээ. Энд бичсэнээр дуучин С.Жавхлангийн гэргий, охин хоёр орон сууцанд амьдарч байгаа гэнэ. Дуучин С.Жавхланг гэр бүлийнхээ хамт долоон буудалд монгол цагаан гэрт амьдарч байгаа гэх мэдээлэл олон хэвлэлээр гарч, С.Жавхлан ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл Л.Эрдэнэчимэгийг төрсний дараа хамтлагийнхан нь эргэж очиход долоон буудалд гэрт бус орон сууцанд хүлээж авсан байх юм. Тэд орон сууцанд их л тохилог тухтай амьдардаг сурагтай. Тэгэхээр дуучин С.Жавхлан олон нийтэд долоон буудалд амьдарч байгаа гэж худал хэлэв үү? Тэрбээр сүүлийн үед Монгол үндэснийхээ хувцсыг өмсч, Монгол өв уламжлалаа дээдлэн явахыг залууст уриалж, тэр ч бүү хэл өөрийн “Хөх Монголын дэг ёс” 10 хоног тутмын сонин гаргаж, “Хөх нуруут” төвөө ажиллуулж байгаа. Магадгүй дуучин С.Жавхлангийн эхнэр гэрт амьдрахаас залхсан биз.
URL: