“Мэнгэ нь голлосон” нохой жилтнүүд
Хүний мэнгэ 1, 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насанд мэнгэ нь огторгуйд ургахыг мэнгэ голлох гэдэг аж. Энэ үеэд лам үзмэрчээр засал ном хийлгэж, буян хуруулахгүй бол болохгүй талаар монголын нэгэн нэр хүнд бүхий “хуврага” хэвлэлд ярилцлага өгчээ. Тэр хүү ярилцлагдаа “Монголын Төрийн толгойд сууж байсан хүн жил хүрэхгүй хугацаанд ажил, амьдрал нь хазгайрч, тэр бүү хэл гэрээсээ хөл нүцгэн “аавынх руу” ачигдаж байгаа нь түүний мэнгэ гололсонтой холбоотой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөө жил 55 насыг зооглож байгаа. Энэ үед хүний мэнгэ голлодог. Мэнгэний заслаа сайн хийлгэсэн бол өдгөө МУ-ын Ерөнхий сайд шиг зүв зүгээр байх байсан. Миний яриад байгаа энэ зүйл бусад 1958 оны нохой жилтнүүдэд ч хамаатай. Мэнгэ голлосон үед үхээрийн бузар, бохир идээ ундаа, эд агуурс, лус савдаг гаригийн хорлол, хэрүүлийн бузраас гай барцад тохиолдож болох тул болгоомжтой байвал зохино. Мэнгэ тус бүрд засал, түүнд харгалзах бурхан, тарни байдаг ” хэмээн ярьжээ.
Дашрамд дуулгахад, Монголын улс төр, бизнесийн салбарийн нэр бүхий нэлээд олон хүний “мэнгэ нь гололж” буй сурагтай. Тодруулбал, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, О.Чулуунбат гэх мэтээр нэрлээд байвал дуусашгүй.
Сонирхуулахад, Нохой жилтнүүд дотроо бодолтой, дороо суурьтай, хэрэгцээтэй үед санал бодлоо хэлдэг, зөрүүд зантай байдгаараа бусад жилтнүүдээс онцлог гэнэ. Мөн тэд аливааг өөдрөгөөр төсөөлдөггүй, гутранги үзэлтэй. Шударга бус зүйлд дургүй. Гадна төрxөөрөө хүйтэн харагддаг ч энэ нь худлаа. Үнэнч, шударга, нууц сайн хадгалдагч ч олон хүний дунд байх дургүй. Ажилгүй, азгүй тохиолдолд их гутардаг ч мөнгөний хэрэгцээ гарвал өөрийгөө хэнээс ч илүү хангаж чадна. Үйлдвэрийн салбарт гарамгай удирдагч, хүмүүжүүлэгч, хаа ч явсан үнэнч, ухаалаг, гэхдээ тэр нь нэлээд хэцүү хэмээн зурхайд буужээ.
URL: