Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд:
9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
2012 оны 09 дугаар сарын 06-ны 20 цагаас 09 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
2012 оны 9 дугээр сарын 08-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи хугацааны эхээр зарим газраар секундэд 12-14 метр, 10, 11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.
URL: