Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцоруулах нь
Саяхан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Ганболд албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнийг нам нэгтнүүд нь буюу тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн МАН-ыхан огцоруулах санал гаргаж, дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан байна.
Тэдний саналыг эхний удаад хүлээж аваагүй ч хоёр дахь удаад нь түүнийг огцоруулахаар болсон билээ. Ч.Ганболд нь Засаг дарга байх хугацаандаа нэлээд хэл аманд өртөж байсан бөгөөд сонгуулийн үеэр ч өөртөө зориулан тойрог зохион байгуулсан гэх зэрэг хэл аманд өртөж байсан.
Гэвч тэрбээр араасаа Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг дагуулж байгаа бололтой. Учир нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцоруулахаар болсон байна.
Тэрбээр энэ талаарх бичгээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байгаа бөгөөд тус асуудлыг тун удахгүй хэлэлцэх юм байна.
URL: