“Жигүүр гранд”-ыг гүжирдэгч Ж.Энхболдын гүтгэлгийг гэрчлэх нотолгоонууд

Сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллээр Монголын бүтээн байгуулалтын хамгийн том, хамгийн хариуцлагатай брэнд компани болох “Жигүүр гранд” группийн талаар нэгэн таагүй мэдээллүүд ар араасаа цацагдах боллоо. Гэхдээ мэдээллүүдийг ажиглахад цаанаасаа захиалгатай болох нь илт анзаарагдаж байгаа юм.

Эхлээд иргэн Ж.Энхболд гэгч “Жигүүр гранд” компаниас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя хэмээн очиж асуудал үүсгэсэн байдаг. Харин тус компанийн ажилтнууд түүнд ашиглалтын төлбөрбуюу СӨХ-ийн зардлыгхэдэн жил дараалан төлөөгүй, хамтран ашиглагчид нь дундын хуримтлалын мөнгөөрөө түүний өрийг төлж амь аргацаасаар өдийг хүрсэн. Энэ байдал тань цааш үргэлжилсээр байгаа тул гэрчилгээг олгох боломжгүй хэмээн тайлбарласнаар асуудал үүсжээ.

Харин тэрээр үүнд хорсож өнөөг хүртэл удаа дараа хэвлэл мэдээллээр захиалгат мэдээ цацуулж, тус байгууллагын нэр төрд удаа дараа халдсан бололтой.

Тухайлбал иргэн Ж.Энхболдын эхнэр Ч.Норжинсүрэн 08 сарын 31-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлан, өөрийн нөхөртэй холбоотой асуудал ярьж байгаад гэнэт “Жигүүр Гранд Групп”-ийн захирал Д.Баттөр 20-30 хамгаалагчаараа СБД-ийн 16-р хорооны 5 айлын гэрийг нураалган хөгшин настай хүнийг гэмтээсэн. Жалганд айлуудын эд хөрөнгийг нь булсан. Ганц манай нөхөр энэ хүнд зодуулаагүй. Жирийн иргэдийг хүртэл зодож танхайрсан” хэмээн мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр бидэнд ийм баримт олдоод байна. Тодруулбал: 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “NBS” телевизийн 13, 19 цагийн мэдээгээр цацагдсан “Гэрээ газартай нь тэгшлүүлсэн гэх СБД-ийн 16-р хорооны иргэд СБД-ийн Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргаж, өөрсөдтэй нь холбоотой асуудлын эзэн холбогдогчийг тогтоолгохоор шалгуулж байгаа юм байна. Гэтэл энэ гомдолд “Жигүүр Гранд Групп” болон захирал Д.Баттөр огт хамаагүй, дээрх мэдээлэл ор үндэслэлгүй худал гүтгэлгэ болохыг тус цагдаагийн хэлтэс албан ёсоор мэдэгджээ.

Түүнчлэн СБД-ийн 16-р хорооны таван айлын эзэдтэй маргаан үүсгээд байгаа газар нь “Төгс зам” ХХКомпани. Тийм ч учраас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Төгс зам” компани “Жигүүр Гранд Групп” ХХКомпани, захирал Д.Баттөрөөс уучлал хүссэн албан бичиг ирүүлсэн байна.

Та доорх баримтаас үүнийг харж болно. Ийнхүү Ж.Энхболд, түүний эхнэр Ч.Норжинсүрэн нар нь хамтран бусдыг удаа дараа гүжирдсэн нь тодорхой болжээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих