“Монголын цахилгаан холбоо”, “Сүлжээ” компани хууль зөрчив

 Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас Даланзадгадын чиглэлд “Монголын цахилгаан холбоо”, “Сүлжээ” компани шилэн кабель тавих ажлыг гүйцэтгэж байгаа аж. Гэтэл кабелийн ажил нь Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын бүсээр дайран гарах төлөв гарчээ. Уг нь дээрх компаниуд энэ талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын Хамгаалалтын захиргаанд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой аж. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч гэрээ байгуулж ажиллахгүй бол тусгай хамгаалалттай газар нутагт орох үед үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоохоо мэдэгдсэн байна. Үүнээс гадна тус аймгийн Баянцагааны нуруу, Баянбор нуруунд хууль бусаар алт олбор логчдын хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүн тэй холбогдуулан Хамгаалалтын захиргаа наас хяналт шалгалт хийхэд нийт 40 га руй автомашин, 60 гаруй мотоцикльтэй иргэд байсны заримыг саатуулан шалгаж, хуулийн да гуу арга хэмжээ авсан байна.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих