С.Эрдэнэ: Хүн зодож бай гэж хурандаа цолыг олгодог юм уу

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ажилласан жил, тэт­гэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуу­лийг баталлаа. Хэзээ­нээс хэрэгжижэхлэх билээ?

-Батлагдсан өдрөө­сөө хүчин төгөлдөр үйл­чилнэ. Аймаг, нийс­лэ­лийн Нийгмийн даат­га­лын салбар руу хуулийн дагуу удирдамж очно. Үүний дагуу ажил явна. Иргэдийн хувьд хуульд заасны дагуу бичиг ба­рим­таа бүрдүүлснээр хам­рагдах боломжтой.

-Нэг хүн дунджаар хичнээн төгрөгийн нийг­мийн даатгалын шимт­гэ­лийг нөхөн төлөхөөр байгаа вэ?

-Бидний хийсэн тоо­цоо­гоор нэг хүн дунджаар 87-90 мянган төгрөг төлөх юм билээ. Энэ бол харь­цангуй боломжийн мөнгө гэж үзэж байгаа.

-Та өөрөө нийгмийн хамгааллын салбарыг толгойлж ажиллахаар болж байна. Энэ сал­барт юу хийхээртөлөв­лөөд байгаа вэ?

-Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам хоёр үндсэн чиглэ­лээр үйл ажиллагаа явуул­на. Өмнө нь хүний хөгжлийн асуудлыг сал­гаж авч үздэг байсан. Ха­рин одоо хүн амын хөгж­лийн бодлогыг цогцоор нь авч үзнэ. Хүн амын хөгж­лийн цогц бодлогын суурь нь гэр бүл юм. Гэр бүлээс хамааралгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Манайд хүүхэд, эхчүү­дийн талаар авч хэ­рэг­жүүлэх бодлогыг бусдаас нь салгаж ойлгох гээд байдаг тал бий. Тиймээс нийгмийн бүлгүүдийн та­лаар авч хэрэгжүүлэх бод­логыг цогцоор нь хэрэг­жүү­лэх шаардлага тулга­раад байгаа юм. Өнгөр­сөн онд манай эдийн зас­гийн өсөлт 17 хувьтай байсан гэдэг. Гэвч энэ нь иргэдийн амьдралд ямар хэлбэрээр нөлөөлсөн нь мэдэгдээгүй. Эдийн зас­гийн өсөлтийг иргэдийн­хээ амьдралд мэдрүү­лэхийн төлөө хүн амын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ үзэл баримтлалыг цоо шинээр боловс­руу­лах шаардлагатай бай­гаа учраас хэлэлцүүлэг хийхээр зорьж байна. Нийгмийн хамгааллын салбарыг  шинэ түвшинд гаргах шаардлага би­дэнд тулгарч байгаа. Ту­хайлбал, хавтгайрсан ха­ламжийг хумих шаард­лага бий. Нийгмийн зо­рил­тот бүлгүүдийг оновч­той тодорхойлж, тэдэнд нийг­мийн халамжийг үзүүл­сэн шиг үзүүлэх хэ­рэг­тэй байгаа юм.  Эрүүл мэнд, тэтгэврийн даат­галыг шинэ тогтолцоонд оруулах хэрэгтэй байна. Тэтгэмжийн нэгдсэн нэг сантай болгохоос эхлээд хийх зүйл их бий.

-Хүүхдийн мөнгийг өгөхөөр болсон нь хавт­гайрсан халамжийн нэг хэлбэр биш гэж үзэж байна уу?

-Ингэж ойлгож болох­гүй ээ. Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Улс орны страте­гийн нэг том хэлбэр юм. Хүн амын өсөлтийг дэмж­сэн төрийн бодлого. Ялан­гуяа манайх шиг хүн ам цөөтэй улс бол хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих ёстой. Ингэж байж иргэдийн гэр бүлтэй болох сонирхлыг тө­рүүлнэ. Хүүхдийн мөнгө өгч эхэлснээс хойш гу­дамжны тэнэмэл хүүх­дийн тоо буурсан. Хүүх­дүүдийн талаарх эцэг, эх, нийгмийн хандлага өөрч­лөгдсөн шүү дээ. Харам­салтай нь хүүхдийн мөнгө өгөх бодлогын үр дүнг үзэлгүй  зогсоочихсон байдаг. Тэгэхээр энэ бод­логыг үргэлжлүүлэх хэ­рэг­тэй байна. Тэгээд ч хүүх­дийн мөнгийг тодорхой шалгуураар авах ёстойд нь өгөхөөр төлөвлөж бай­гаа.

-Яаж?

-Эцэх, эхийнх нь өр­гөд­лөөр хүүхдийн мөн­гийг олгохоор болж бай­гаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж үздэг эцэг, эх байж магадгүй. Тэгвэл өргөдөл бичих хэрэггүй. Хүүх­дийн мөнгийг хавтгайрсан халамж гэж үзээд, шүүмж­лээд байгаа хүмүүс өргө­дөл бичихээ больчих. Энэ мөнгийг авъя гэж байгаа хүмүүсийн хүүхдүүдэд өгье гэсэн зарчмаар явна. Ингэж хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэг барих ажилд зарцуулна.

-Манай улсын данс улайчихсан, төсөв сан­хүү хүндхэн байгаа гэ­сэн. Тэгэхээр хүүхдийн мөнгөнийсанхүү­жил­тийг яаж зохицуулах вэ?

-Төсөв хүндхэн бай­гаа. Гэхдээ хийж эхлээгүй хөрөнгө оруулалтын нэ­лээд ажил бий. Үүнд тө­сөвлөгдчихсөн байсан мөнгийг хүүхдүүддээ өгөх боломж байгаа. Шаард­ла­гагүй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг зог­соох бодлого барьж бай­на. Нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын аж­лыг зогсоох, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорил­го­той байна.

-Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын 20 ги­шүүн Оюу толгойн гэ­рээг сайжруулж, УИХ-ын 57 дугаартогтоолд өөрчлөлт оруулахыг шаардсан бичиг өргөн барьсан. Энэ бичгийг гишүүд дахин өргөн барихгэж байгаа юм байна. Та ч нэгдэж бай­гаа юу?

-УИХ-ын 57 дугаар тогтоол ерөөсөө сайж­раа­гүй хэвээрээ байгаа. Энэ тогтоолын хэрэг­жил­тийг хангах ёстой. Гэхдээ одоо гадна, дотны эдийн засгийн нөхцөлөө бодох ёстой.  Хөрөнгө оруу­лагчдынхаа хандлагыг харах хэрэгтэй. Тэгэхгүй­гээр асуудлыг хэт улстөрж­сөн байдлаар харах хэрэггүй болов уу. Жишээ нь Оюу толгойн үйлдвэр хэд хоногоос ашиг­лалтад орох гэж бай­на. Ийм үед хөрөнгө оруу­лагчдыг үргээсэн алхмыг Засгийн газар хийж бо­лохгүй л дээ. Гэсэн ч УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолыг хэрэгжүү­лэ­хийн төлөө манай Зас­гийн газар ажиллах ёстой. Тэр дундаа Монголын талын эзэмшлийн 34 ху­вийг 50 болгох хэрэгтэй. Монголынхоо эрх ашгийг бодож хийх л ёстой. Аль болох эдийн засгийн хүнд­рэл үүсгэхгүйгээр асуудлыг эвтэйхэн ший­дэх шаардлагатай гэж бодож байна. Илэн да­лангүй хэлэхэд уул уур­хай­гаас хараат эдийн засаг манайд ноёлж бай­на. Цаашдаа зөвхөн ийм эдийн засагтай байх юм уу эсвэл олон тулгуурт эдийн засагтай байх уу гэдгээ бодох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар, боловсруулах үйлдвэ­рийн хөрөнгө оруулалтыг даруй идэвхжүүлэх шаард­лагатай байна.  Тө­мөр замын бодлогоо зөв явуулмаар байна. Ингэж байж улс орныхоо хөгжлийг хангана гэж бо­дож байна.

-Та нарын 20 гишүүн жилийн өмнө энэ шаардлагыг тавьж бол­сон байхад одоо яагаад болохгүй гэж…

-Тэр үед уул уурхайн гадаад, дотоод нөхцөл байдал тааламжтай бай­сан. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал үүсч магадгүй гэсэн түг­шүүр байна. Уул уурхай­гаас хараат эдийн за­саг­тай манайх шиг орон ийм үед болгоомжтой хандах хэрэгтэй байх.

-Иргэдэд өгөх хувь­цааг хэзээнээс өгч эхлэх бол…

-Өмнөх Засгийн газар Хөрөнгийн биржийн ажлыг шүүрч аваад Таван толгойн нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тог­тоо­сон. Иргэдэд олгох 1072 хувьцаагаа сая төг­рөгт хүчээр тааруулах гэж оролдсон. Гэтэл нэгж хувь­цааны үнэ зах зээл дээр хэдээр үнэлэгдэх нь Хөрөнгийн биржийн арил­жаанаас хамаарна. Хэрэв Таван толгойн нэгж хувьцааны үнэ арван мян­ган төгрөг байвал яах юм. Тиймээс Таван тол­гойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж, нэгж хувьцааны бодит үнийг тогтоосны дараа иргэдэд олгох хувь­цааг нь олгох нь ашигтай шүү дээ. Үнэндээ Таван толгойн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн олон улсын зах зээл Та­ван толгойн үнэлэмжийг унагачихсан. Үүнийг цу­цалж, Засгийн газар шинээр шийдвэр гаргах ёстой.

-УИХ-д МАН-ын бү­лэг байх уу, үгүй юу гэдэг нь нэлээд мар­гаан дагуулж байна. Үүнээс болоод УИХ-ынгишүүд зодолдоод эхэл­лээ…

-Шулуухан хэлэхэд МАН бүлэг байгуулах бо­ломжгүй. Улс төрийн на­муудын зөвшилцлөөр, МАН өөрсдөө хуулиа са­наачлаад явбал асууд­лыг зохицуулах гарц бий.  Бүлэг байгуулах боломж тэдэнд байсан шүү дээ. Хэн тэднийг төрийн аж­лыг хоёрдугаарт тавьж, намын ажлаа хий гэсэн юм. Олонхи байхдаа тэд үргэлж төрийн ажлыг намын ажлын ард тавь­даг байсан. Тэр аран­шингаараа асуудалд ханд­сан байхгүй юу. Гу­рав, дөрөв хоног на­мын­хаа байранд очоод ху­ралдаад суучихсан. Тэд­нийг хүлээгээд төрийн ажил зогсч байх юм уу. Өөрсдийнхөө буруугаас өнөөдөр ийм байдалд орчихоод бусад руу дайрч болохгүй.

-У.Хүрэлсүх гишүүн ингэж хэлсэн танд уур­ласандаа Г.Баярсайхан гишүүнийг цохичихлоо гэлцэх юм…

-Улстөрч тэр тусмаа гишүүн хүн ёс зүйтэй байх ёстой. Бидний аль хэрэл­дэхийг тэр гэх юм. Гэвч чуулганы танхимаас га­раад гар бариад инээж хөхрөлдөөд л явдаг шүү дээ. У.Хүрэлсүх ямар анх удаа парламентад орж байгаа биш. Сонгуульд ялагдсан, УИХ-д бүлэггүй болсноосоо болоод ядар­гаанд орчихсон байгаа юм уу, сонин авир гарга­сан. Ер нь УИХ-ын гишүүн хийсэн үйлдлийнхээ тө­лөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Би лав хүн цохичихсон бол “цохисон юм аа” гээд зогсч байна. Хурандаа  учраас хүн зодсон гээд байгаа юм. Хүн зодож бай гэж ху­ран­даа цолыг олгодог юм уу. Хүрэлсүхийн хуран­даа байсныг мэдэх ч үгүй юм байна. Цэргийн сур­гуульд манай доод ангид л байсан.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих