Арваннэгдүгээр сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй

Жолооны үнэмлэх хэвлэдэг машин эвдрээд багагүй хугацаа өнгөрчээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар жолоочийн 30 мянган үнэмлэх хэвлэгдээгүй хүлээгдээд байна.
Одоогоор Замын цагдаагийн газраас “Үнэмлэх хэвлэх машины тоног төхөөрөмж нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарласан” аж. Ингээд ирэх сарын сүүлчээр тендерт ялсан компаний нэр тодрох гэнэ.
Тэгэхээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш жолооны курс төгссөн иргэд арваннэгдүгээр сар хүртэл үнэмлэхээ авч чадахгүй нь.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих