Хүүхдийн аминд хүрсэн жолоочийг гадуур байцааж байна

Баянгол дүүргийн 13-р сургуулийн арын замд тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Хүүхдийн аминд хүрсэн жолоочид Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тус зүйл ангид бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Одоогоор түүнийг цагдан хориогүй, батлан даалтад гарган шалгаж байгаа аж.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих