Ч.Амарболд, О.Зоригт нар өмгөөлөгчийнхөө тоог нэмжээ

Хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сард болох бололтой.

Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ё.Өнөрбаяр нар ажиллаж байгаа. Тэгвэл хошууч генерал Ч.Амарболд нь Н.Мөнхбатаар, О.Зоригт нь Ж.Энхчулуунаар бас өмгөөлүүлэхээр болжээ.

Тэднийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял ногдуулж, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм.

Д.Гэрэл

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих