Маколей Калкин хэрхэн өөрчлөгдөв
Дөнгөж тавхан настайгаасаа кино урлагт хөл тавьж, найман настайдаа дэлхий дахины од болсон азтай жаал Макалей Калкин өдгөө 32 настай эр болжээ. Гэртээ ганцаараа киногоороо гайхалтай алдрын оргилд гарч амжсан тэрбээр өдгөө хаана юу хийж явдаг бол.
Тэгвэл Макалей Калкины уран бүтээлийн карьер бараг төгсгөл болсон гэж болно. Хэдийгээр тэрбээр алдаг оног кинонд дүр бүтээдэг ч Холливудын томоохон кино компаниудаас түүнийг олж харахаа больсон гэнэ.
Гэтэл саяхан нэгэн дэлгүүрээс гарч яваа Макалей Калкины зураг түүний фэнүүдийг цочролд оруулжээ.
Олны нүднээс далд шахам амьдардаг түүний царай тун ч муу байсан бөгөөд хэвлэлийнхэн түүний биеийн байдал муу, хорт хавдар туссан, аль эсхүл хар тамхинд орсон гэх зэргээр янз бүрээр таамаглан бичиж эхэлжээ. Үнэхээр ч Макалей Калкиныг мөн гэхэд эргэлзмээр дүр төрхтэй болсон аж.
Түүний аав Кит Галкин Броудвей театрт жүжигчнээр ажилладаг байжээ. Маккулай Галкин хамгийн анх 4 настайдаа “Ганц бие жаалууд” нэртэй драмын жүжигт тоглосо аж. Харин 1989 онд “Авга ах Бак” нэртэй кинонд анхны дүрээ бүтээсэн байна.
10 настай байхдаа “Гэртээ ганцаараа” кинонд тоглосон нь түүнийг жинэхэн од болгов.
Макаулай 1998 онд 17-хон настайдаа жүжигчин Рачел Минертэй гэрлэсэн ч гэр бүл нь удалгүй салсан. Үүнээс нь болж аав нь түүнтэй бүтэн 15 жил яриагүй гэдэг.
2004 онд тэрбээр хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдав. Түүнийг 4 сар шоронд хорьж, 540 доллараар торгох ял оноож байжээ.
Тэр “Хар хун” киноны жүжигчин Мила Кунистай найман жил үерхсэн ч 2010 онд салжээ.
2011 оны эхээр “Нью-Йорк хот” сэтгүүлд гарсан энэ зургийг нь хараад түүний фенүүд үнэхээр “шок”-нд орсон юм. Түүнийг хар тамхинд донтож, эрүүл мэнд, гадаад байдал нь огт өөр болсонд олон хүн санаа зовж байв.
URL: