”Соло”, Али Баба”, ”Чуба чупс” хортой гэв

Бидний өдөр тутамд хүүхдэдээ авч өгдөг “чупа чупс”, “Соло” өрмөнцөр, “алибаба”, “стандарт” зайрмаг гэх мэт 11 төрлийн бүтээгдэхүүн  бага насны хүүхдэд хортой гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Бид нийтдээ бага насны хүүхэд өдөр тутам хэрэглэдэг 11  төрлийн 33 бүтээгдэхүүнд судалгаа хийсэн. Үүнээс 17 бүтээгдэхүүн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн агуулсан бөгөөд 11 нь бага насны хүүхдэд хортой гэсэн судалгаа гарсан” гэж Санхүү эдийн засгийн дээд сургуулийн III дамжааны оюутан Т.Алтангэрэл хэллээ. Эдгээр бүтээгдэхүүн нь хэрэглэхийг хориглосон, бага насны хүүхэд хэрэглэхийг хориглосон кодтой гэнэ. “Эдгээр оюутнууд сургуулийн багш нартай нэг жилийн хугацаанд судалгааг хийжээ. Иргэд бид өөрсдөө хэрэглэж буй бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй байж чаддаггүйгээс болж хохирч байна” гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ–ын дад дарга Ц.Доржпалам хэлж байлаа
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө”  газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалар өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал өчигдөр хийлээ.

Их, дээд сургуулийн оюутнууд банкны зээлийн хүү хэрэглэгчдэд хүрч байгаа эсэх, мөн өдөр тутам хэрэглэж буй бүтээгдэхүүний чанар,  иргэд хэрэглэж буй бүтээгдэхүүний талаар хэр мэдлэгтэй зэрэг олон асуудлыг судалсан байна. Жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Гэтэл бид өнөөдөр чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээ ч гэдгээ ч мэддэггүй аж. Мөн дээрхи бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэх, багтраа өвчинтэй болгох гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь оюутнуудын судалгаагаар батлагдсан байна.

Хүнсний бүтээгдэхүүний өнгө, хадгалалт зэрэгээр Е төрлийн бүтээгдэхүүнийг ашигладаг юм байна. Гэвч Е төрлийн бүтээгдэхүүн дотроо хортой хоргүй гэсэн хоёр төрөл байдаг. Хүнсний нэмэлт гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, өвөрмөц чанартай болгох, хадгалах хугацааг уртасгах, үйлдвэрлэлийн технологи ажилла­гааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисууд юм. Хүнсний нэмэлт бүр “Е” үсэг, гурав ба дөрвөн орон бүхий тоон кодтой. Энэ нь бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэлд заавал бичигдсэн байна. Код нь тухайн бодис, нэгдэл аюулгүй, түүний цэвэршилтийн шалгуур болон хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэх зөвлөмж хэмжээ нь тогтоогдсон болохыг илэрхийлнэ.

“Е“ үсэг нь нэг утгаар Европ, нөгөө талаар “Edible” буюу немц хэлнээс гаралтай бөгөөд англи хэлний “хүнсэнд хэрэглэж болно” гэсэн утгыг илэрхийлнэ. Маш аюултай хэрэглэхийг хориглох  Е 123, 510, 513, 527, хэрэглэхийг хориглох, Е 103, 105, 111, 121-130,  хавдар үүсгэх Е 131, 142, 153, 210-216  гэх мэт олон төрөл байдаг.  Мөн ходоод, гэдэс өвтгөх, даралт ихэсгэх Е 338-341,  343, 450454 гэх мэт, арьсанд хортой, тууралт үүсгэх гэх мэт олон төрөл байдаг аж.  Эдгээрээс бага насны хүүхдэд аюултай Е 270 байдаг гэнэ. Оюутнууд  судалгааг хийсний дүнд Монгол Улсад хүнсний авулгүй байдлыг авч хэлэлцэхгүй бол болохгүй болсон байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний чанарыг мэдэхгүй. Тиймээс эцэг эх нь энэ талаар илүү мэдлэгтэй байж бага насны хүүхдэд нөлөөлх ёстой юм байна гэж дүгнэжээ.

Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль үйлчилдэггүй энэ тогтолцоог өөрчлөх, зохих шатны байгууллага тодорхой арга хэмжээ авах цаг болсоныг онцолсон юм.   Иргэдэд бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг сайжруулах болсныг уг эрдэм шинжилгээний хурал харууллаа. Хил, гааль, Мэргэжлийн хяналт гэсэн олон дамжлагаар бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг. Иргэд хортой, хоргүй бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлдэггүй гэсэн ойлголттой байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага гэж байсаар байтал энэ асуудлыг оюутнууд судалж гаргаж ирэх ёстой байсан уу. Эсвэл эдгээр бүтээгдэхүүнийг хортойг нь мэдсээр байж худалдаалахыг зөвшөөрдөг мэрэгжилтэн,  эрх мэдэлтнүүд нуун дарагдуулаад байна уу гэсэн хардлага төрөх шиг.

Ш.Чимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих