“South Gobi Resources” Цагаан толгойг зарахыг санаархав
«South Gobi Resources» Цагаан толгойн эрчим хүчний нүүрсний орд дахь төслөө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй «Modun Resources» компанид худалдах гэсэн нь амжилтгүй болсон гэж «Ройтерс» агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр канадууд Цагаан толгойн дажгүй нөөцтэй ордыг 30 сая ам.доллараар үнэлжээ.
Харин австраличууд«Чалко»-той холбоотой асуудлын улмаас татгалзсан хариу өгсөн байна. Өдгөө «South Gobi Resources» компани Хятад дахь томоохон төслүүдээ хумьж байгаа бөгөөд эдгээрт нь эрчим хүч, нүүрс боловсруулах чиглэлээр баталсан хөтөлбөрүүд багтаж буй аж.
”Өглөөний сонин”
URL: