“ЖИГҮҮР ГРАНД ГРУПП”-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТТӨРД ЗОДУУЛСАН ГЭХ ГҮТГЭЛГИЙН ЭЗЭН Ж.ЭНХБОЛДЫГ ШАЛГУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА.
“Жигүүр Гранд Групп” ХХКомпанийн захирал Д.Баттөрд энэ оны 08 дугаар сарын 24-нд тархи толгойндоо цохиулж нүүр амаа нил цус болгон хавдаад хүн харахын эцэсгүй болсон гэж 27-ны өдөр эхнэрийнх нь хэвлэлийн бага хурлаар яригдсан хүн 08 сарын 28-ны өдөр шарх сорвигүй цоо эрүүл машин тэргээ угаалгаад явж байжээ.
Ингэж Монголын авьяаслаг, хөдөлмөрч, бүтээн байгуулагч хүнийг удаа дараа атгаг санаа өвөрлөн гүтгэсэн нь энэ жишээгээр тодорхой болсон тул Гавьяат маань тэснэ тэснэ гэж яаж тэсэхэв түүний бусармаг үйлдлийг илчлэхээр нотлох баримттайгаар хуулийн байгууллагад хандлаа. Үнэн хэзээд ялахын учир энэ ажгуу. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
URL: