Хар тамхины “Хатан хаан”-ыг бууджээ
Колумби даяар хар тамхины “хатан хаан” гэгддэг Грисельда Бланког Медельин хотод үл таних этгээдүүд буудан хороожээ.
Тус улсын нөлөө бүхий хар тамхины наймаачдын нэг, 69 настай Бланко махны дэлгүүрээс гарч явахдаа ийнхүү суманд өртжээ.
1970-1985 оны үед Бланко Колумбийн кокайныг АНУ руу хууль бусаар зөөвөрлөх наймааг толгойлж уг бизнесийн нэгдүгээр хүнээр тодорч байсан аж. Тэрээр Колумбиас дэлхийн бусад улс руу хар тамхи хууль бусаар тээвэрлэх борлуулах, дамлах хэдэн арван хулгайн замыг нээсэн нь одоо ч хар мөрөө үлдээн ашиглагдаж байгаа юм.
Олон хүний амьдралыг сүйрүүлсэн хууль бус наймааныхаа төлөө Бланко 1986 онд баривчлагдаж, шүүхээр шийтгүүлсэн байна. Тэрээр АНУ-ын шоронд 20 жил ял эдлээд суллагдсан бөгөөд сүүлийн хэдэн жил эх орондоо амьдарч байжээ.
URL: