ҮIII Богд Жавзандамбын хормойн нууц явдал

Монголын сүүлчийн хаан, шарын шашны тэргүүн, дорнодын хувилгаан, ҮIII Богд Жавзандамбын хувийн амьдрал нэлээд бүрхэг. Тоталитар дэглэмийн үед түүнийг завхай, яр тэмбүүний үүр, сохор доголон хэмээн муучилдаг байсан. Магадгүй энэ нь түүний хувийн нууцлаг амьдралтай холбоотой байсан болов уу. Б.Ринчин гуайн “Үүрийн туяа” романд Богд хаан балчир охиныг хүчиндэн өнөөх нь цус алдсан учир нэгэн шадар нь уутанд хийн усанд хаяж алж байгаагаар бичсэн байдаг. Өнөөдөр аливаа ном зохиол, жүжиг, түүхийн хуудаснаа тэрээр ганцхан эх дагина Дондогдуламтай үнэнчээр ханилж байсан тухай өгүүлж байна. Богд хаан сахил хүртсэн шашны том төлөөлөгчийн хувьд элдэв эмс, охидтой энгэр зөрүүлэхийг цээрлэдэг байсан уу гэдэг асуудал багагүй ээдрээтэй хэвээр үлдсэн. Гэхдээ судлаачид түүний хувийн амьдралыг сонирхон судлаж элдэв баримт материалуудыг олсоор байна. ҮIII Богд гэгээн бүр залуудаа Ширнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норовтой олноос далд ханилан харьцаа нь улам лавширсаар Норов нь охин төрүүлсэн бөгөөд охин өсөж том болоод Богдтой ихэд адилхан өндөр бор хүүхэн болсон хийгээд олны хэл ярианаас дайжуулахын тулд зүүн аймгийн нэгэн ноёнд хатан болгон өгсөн гэдэг. Бадруулт төрийн 25-26 оны орчим Өндөр гэгээнийг онголсон Амарбаясгалант хийдэд Богд залрахдаа дагалдан явсан жонон ван Цогбадрахын өвөг эцгийн хатны аягач Дондогдуламд сэтгэл татагдан дассан гэнэ. Улмаар Богд Норовыг хаяж Дондогдуламтай 5-6 жил нууцаар ханилжээ.

Бадруулт төрийн 30 онд Богд гэгээн нууц амрагтаа “Цагаан дарь эх” цол өргөмжлөн дэр нэгтгэсэн аж. Энэ үед Хүрээний лам хуврагууд нэгэнт өвөр түрийдээ ороод Богдтой хийдгээ хийсэн Дондогдуламыг 30 хоног ариутган хурал хурсны дараа сая нэг хаантай нэг оронд оруулж байсан гэлцдэг. Тэр үед Богдын дэргэд шадарлаж байсан хүмүүсийн дурсамжаас үзвэл Богд хаан, Эх дагины таалал гэдэг нэрээр хүрээний аль зүс царай сайтай охид, эмэгтэйчүүдийг дайчлан ордонд ажил хийлгэж самуун садрын үйлдэл олонтаа хийдэг байжээ. Богд гэгээн Дондогдулам хоёрын дундаас хүүхэд төрсөнгүй. Гэвч хамтдаа амьдарсаар байж. Хожим Дондогдуламыг өөд болсны дараа Богд дахин гэрлэхээр шийдсэн ба энэ удаа дайчин Жонон вангийн хошууны Харуулт цагаан Адуут гэдэг баян айлын охин Гэнэнпил “Цагаан дар эх”-ээр тодрох нь тэр. Гэнэнпил Богдод богтлогдон ирэхээсээ өмнө нутгийнхаа барилддаг залуутай ханилж байжээ. Хожим залуухан “Цагаан дарь эх”, Богдыг эрхэндээ оруулан дуртай үедээ тусгай гэр бариулан шашны ном сурах нэрээр өөртөө таалагдсан залуу лам нарыг урин ирүүлж завхайрдаг байсан гэдэг. Мөн Хайстайд амьдардаг үсчин Батсайн гэдэг залуутай нууцаар ханилж байсан ажээ. Богд гэгээн залуу хатантай болоод нэг их удсангүй тэнгэрээс хальсан байна. Галсан умзад гэдэг өвгөн Богдтой унтаж байсан Гэнэнпилийг анх шинжихдээ хөнжил доогуур нь гараа хийж гуя хасыг нь илж үзээд “Богдыг минь гурван жил олон шавь нарт нь харуулж үз” хэмээн гуйж байсан гэдэг. Богд гэгээн зуны тэргүүн сарын 17-нд нас барав. Түүнийг хөдөөлүүлчихээд “Цагаан дар эх” Гэнэнпил, Чин бишрэлт лам, Ялгуусан лам гурав голын сүмд гашуудал тайлан наргижээ. Энэ үеэр Чин бишрэлт лам Гэнэнпилтэй энгэр зөрүүлж орхисон бөгөөд энэ явдлыг Ялгуусан лам мэдээд “Хамбад хэлнэ. Үхэл зовлон болоод сандарч байхад бэлэвсэн хатантай садарлав” хэмээсэнд Чин бишрэлт лам хор балган үхжээ. Ардын засаг мандсаны дараа Гэнэнпилийг 18 үхэр тэрэг ачаатай нутагт нь буцаасан байна. Богд гэгээнтэй илээр ханилж байсан Норов, Дондогдулам, Гэнэнпил нарын тухай өгүүлэхэд товчдоо ийм. Гэгээнтний бүр нууцгай хувийн амьдрал руу өнгийж үзье. Богд хааны тухай үзэж суухад Мөрлэгцэг Сэмбэн (Лэгцэг), ямаан Чимидийн хүү нар анхаарал татна. Лэгцэг бол Богдын үсчин гэх ихэд царайлаг хүн байжээ. Богд түүнийг элдэв аргаар өөртөө дасган татаж олон жил хамт амьдарсан төдийгүй сүүлдээ өвөртөө орж унтдаг болжээ. Чухам энэ үед лам нарын дунд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаа хийх шар шувтлах, шар сэмжлэх, бандидах зэрэг үйлдэл ихэд газар авч байв. Богд Лэгцэгт зориулан Ганданд сайхан хашаа байшин бариулж өгч байсан мэдээ бий. Сүүлдээ Лэгцэг Богдоос салахаа байж эрхлэн нялуурч бүр “Намайг орхиж лам нараар хэслээ” хэмээн үүдэн шүдийг нь хуга цохих зэргээр аяглах болжээ. Бадруулт төрийн 20-иод оны орчим Богд гэгээн Шанзавынд ирж хэсэг ярилцаж байгаад явжээ. Тэр шөнө нь Шанзавын тушаалаар хаалгач Наваанцэрэн хоёр хүний хамт очиж Лэгцэгийг баривчлан шоронд хийжээ. Хожим нь Лэгцэгийг элсэнд булж алсан байна. Лэгцэгийг үхсэний дараа Богд түүний нэр дээр маш их буян хийлгэсэн бөгөөд Дамбадаржаагийн хийдийн суварганаас тусгай хайрцагтай зүйл авчируулан задалж үзэхэд дотроос нь цус нөжтэй шархны даавуу элдэв юм гарчээ. Богд энэ тухай хэлэхдээ “Лэгцэг намайг элдвээр хардан хамт унтаж байхдаа миний зузаан гуя руу хутгалсан юм. Тэр үед би та нараас нуусан нь учиртай. Үүнийг түлж устга” гэжээ. Лэгцэг бол Туулд нутагтай, Зоогой аймгийн лам хүн байжээ.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих