Монголчуудад илүүдсэн нь хогон дээр Японд илүүдсэн нь монголд гэж үү ……..

Японд сүйрэл боллоо. Эмгэнэж байна. Бүр маш их эмгэнэж байна. Хөөрхий туслах юм сан. Энэ ямар их сайхан сэтгэл вэ. Монголчууд маань ийм л сайхан сэтгэлтэй ард түмэн. Харин энэ сайхан сэтгэл зөвхөн харь орны хүмүүст л гаргах сайхан сэтгэл гэж үү. Мэдээж бидний ах дүү нар ч тэнд бий. Адилхан сэтгэл зовж л сууна. Харин хэт туйлшраад бүх зүйлээ тавиад туучихдаг хэтэрхий  “хөөрөлгөн” сэтгэлтэй байгаа санагдлаа. Бид энэ сайхан сэтгэлээрээ яагаад элэг нэгт монголынхоо ард түмэн, үр хүүхдэд гаргадаггүй юм бэ.

Саяхан нэгэн өдөр тутмын хэвлэл дээр Сонгинохайрхан дүүрэг дахь “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр очиж хийсэн сурвалжлагыг уншлаа. Үнэхээр өр өвдмөөр. Тэнд наймхан сартай хүүхэд өсөж торниж байна. Тэнд 3-7 настайчууд хог түүж амь зогоож байна . Биднийхээр бол хөдөлмөрлөж байгаа нь л энэ. Хөдөлмөрлөхгүй бол амьд үлдэхгүй энэ цэвүүн цагт тэдний амьд үлдэх гарц нь л хөдөлмөрлөх “хог түүх”.

Энэ сэтгүүлчийн хөндөж тавьсан “Хүн нь илүүдсэн монгол ба Улаанчулуут”. Үнэхээр энэ хогийн цэг дээр ээж аавгүй, 30 гаруй хүүхэд амьдардаг. Өдөржин хог дээр харин үдэш орой болохоор томоохон дэлгүүрүүдээр гуйлга гуйж амьдардаг. Эдгээр хүүхдээ бид яах вэ.

Япон болсон сүйрэлд манайхан хандив туслалцааг энэ сарын 11-ээс хойш өгч эхэллээ. Албан байгууллага хувь хүмүүс ч. Сургуулийн сурагчид хүртэл мөнгө цуглуулж, дулаан хөнжил хичээлийн хэрэгслээрээ хандив өргөлөө.  МХЕГ-ын бүх ажилчид нэг өдрийн цалин 30 гаруй сая төгрөг. Ерөнхийлөгчийн тамгын газар, ОБЕГ-аас хоёр өдрийн цалин, .хандивын данс нээсэн байгаа……………….. цааш дурьдвал жижиг албан байгууллага хувь хүмүүс гээд явна.

Үүнийг бид ч дэмжиж чадахаараа л мэдээллийг нь дамжуулж байна. Гэхдээ энэ сайхан сэтгэлийнхээ үр өгөөжийг өөрсөддөө яагаад бид гаргаж чадахгүй  байна вэ гэдэг л хамгийн их эмгэнэмээр нь .
Телевизийн шууд утсанд холбогдсон эмэгтэйчүүд нь “Японоос хүүхдүүдийг нь аваад ир энд өсгөөд өгье” “Газар нутагт минь ирээд амьдар”  зарим нь бүр “ хөгшчүүдийг нь авчир энд асаръя” гэх юм. Мөнгөн тусламжийг боломжтой бүхэн өгч байна. Албан байгууллага болгон нэг өдрийг цалингаа хандивллаа. Одоо “стоп” үлдсэн байгууллага нь “Хүүхдийн төлөө за ” гэж хэлээд гадаа гудамжинд хаягдсан хүүхдүүддээ орон байртай болговол яасан юм бэ. Ийм л нэгэн уриалгыг хүргэх гэсэн юм. Монголчуудын маань ирээдүйн “Улаанчулуутын” хогийн цэг дээр өсч байна.

Г. Гэрэлт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих