Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс Аварга Д.Сумьяабазарыг 350 сая төгрөгийн залилангийн хэргээр шалгаж байна.
Д.Сумьяабазар гэж тун овтой нөхөр бий. Наадмын ногоон дэвжээг Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах
зөвлөлийн даргаар сольсон энэ эр өнөөдөр улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болоход ганцхан хуруу дутуу байгаа. Гэвч түүнийг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байна. Мань эрийг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар томилогдсны дараахан төрсөн ах Д.Дагвадорж нь сэтгүүлч эрийг шанаадаж унагасан хэргээр цагдаад дуудагдаж, Д.Сумьяабазар ахыгаа батлан даалтаар авсан. Тэгвэл өнөөдөр Д.Сумьяабазарыг батлан даалтаар авах хүн хэрэгтэй болж ч магадгүй болоод байгаа гэнэ. Тэрбээр Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2007 онд Н.Баттулга гэдэг хүнтэй наймаа хийж 700,000 ам доллар өгөхөөр тохирчээ. 2007 оны 2 сарын 22-ны өдөр тэрбээр Н.Баттулгад 350,000 ам долларыг нь гаргаж өгсөн гэнэ. Харин үлдэгдэл мөнгөө “Танай хуурай дүүд өгөөд явуулчихсан. Тэр Бадраа гэгч залуугаас аваарай” хэмээн утга учир нь олдохгүй зүйл ярьж эхэлжээ. Банк гэдэг ломбард биш. Тэгээд ч ямар ч ламборд хүний юмыг хүнд дамжуулан өгдөггүй. Гэвч Д.Сумьяабазар аварга “Чиний юмыг өгчихсөн” хэмээн тас гүрийж, түүнээс 350,000 ам доллароо салгаж авч чадахгүйд хүрсэн хохирогч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч, хошууч Энхболд шалгаж байна.
Эх сурвалж: www.shudarga.mn
URL: