Атар талхыг хэсэг хугацаанд хуучин үнээр нь худалдана

Атар талхыг савлаж худалдах болсонтой холбогдуулан үнээ нэмж байгаа талаар “Атар өргөө”, “Талх чихэр” компаниудаас мэдээлэл хийсэн нь саяхан. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас наймдугаар сарын 31-нд ирүүлсэн дүгнэлт, судалгаа бүтээгдэхүүний өртгийн тооцоон дээр саналын зөрүү гарчээ.

Тиймээс хэсэг хугацаанд хуучин үнээр нь буюу 630 төгрөгөөр худалдахаар болсон байна. Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэгч нарт шаардлага хүргүүлж, Атар талхыг савлан худалдаанд гаргах шийдвэр гаргасан. Үүнээс болж талхны үнэ 210 төгрөгөөр нэмэгдэж, 840 төгрөг болоод байсан юм.

Ямартай ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр гурил үйлдвэрлэгчидтэй уулзана. Энэ үеэр тэрбээр гурилын үнэ, намрын ургац хураалтын явц ямархуу байгаа талаар ярилцах юм.

Т.Элиса /www.ipost.mn/


URL:

Сэтгэгдэл бичих