Буянгын Жагаа долдугаар сарын 1-нд хүн буудахыг уриалсан уу
Сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй хэмээн тодотгож байгаа 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд таван хүний эрдэнэт амь хохирч, олон арван хүн шоронгийн цаана өнөөдрийг хүртэл сууж байгаа. Тэгвэл үүний жинхэнэ буруутан хэн бэ,өнөөдрийг хүртэл энэ асуудалд “Би Чи” хэмээн маргасан хэвээр байгаа. Харин тухайн үед төрийн “толгой” байсан. Н. Энхбаяр , С. Баяр нарт хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн дөнгөж сая Иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон иргэн Л. Баярхүү, Д. Энхбат, Д. Рэнцэнтавхай нар мэдээлэл хийсэн юм. Тэдний мэдээллэж байгаагаар хамгийн гол нь өнөөдөр монгол хүн ямар үнэ цэнэгүй болоо вэ гэдгийг дурьдахдаа олон улсын хүн амтай харьцуулж хэлж байлаа. Монголын 1 иргэн Хятадын 520 иргэнтэй тэнцэнэ. Харин Оросын 340, Америкийн 500 гаруй, Японы 232 иргэнтэй тэнцэх юм. Гэтэл яагаад өнөөдөр тавын таван иргэн буудуулж амь насаа алдаад байхад монголчууд ийнхүү чимээгүй суугаад байгаад харамсч байгаагаа хэлсэн юм.
Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр саяханы нэгэн ТВ-ээр өгсөн ярилцлагандаа долдугаар сарын үймээний үеэр С. Баярын шахалтаар онц байдал зарласан талаар мэдээллэж байсан юм. Тэгвэл энэ хүн ч хариуцлага хүлээх ёстой. Н. Энхбаяр, С. Баяр тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц. Мөнх-Оргил нарын хүмүүс ч мөн ялаа үүрэх ёстой болохыг мэдэгдээд, ГААГА-ын олон улсын шүүхэд хандах болсон талаар мэдээллээ.
Энэ үеэр Д. Рэнцэнтавхай “2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр Жаргалсайхан согтуу, буудаад өг. ”хэмээн хашгирч байсан талаар хэллээ. Энэ үгээ Б.Галдаа прокурорын үгээр баталгаажуулж түүнийг нэгэн хурлын үеэр “Будаад өг, надад буудаж алах эрхийг нь өгчих ” хэмээн орилж байсан хүн ч бий хэмээн ярьж байсныг дурьдлаа. Үнэхээр Буянгын Жагаа тухайн үед жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүмүүсийн нэг болохыг иргэд мэдэх билээ.
Г. Гэрэлт
URL: