Хугацаа нь дууссан тариа өвчтөнүүдэд хийжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч өнгөрсөн лхагва

гаригт арав гаруй өвчтөнд хугацаа нь дууссан тариа хийжээ. Үүнээс болж гурван өвчтөний биеийн байдал хүндрээд байгаа юм байна.

Энэ талаар тус эмнэлгиин дарга, цагдаагийн хурандаа Ш.Жаргалсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай эмнэлгийн сувилагч өвчтөнүүддээ хугацаа нь дууссан тариа хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм асуудал гарсан нь үнэн. Энэ бол ажлын хариуцлага алдсан явдал гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн дотрын тасгийн сувилагч хугацаа нь дуусаад хоёр сар болж байгаа натрийн уусмалаар тариа найруулж өвчтөнүүдийг тарьсан байна. Тухайн үед он, сар, өдрийг нь харалгүй хийчихсэн юм билээ. Хугацаа нь дууссан натрийн уусмалыг яагаад устгаагүй талаар шалгаж байгаа.

-Хэдэн хүнд хугацаа нь дууссан тариа хийсэн юм бол?

-Арван хүнд.

-Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Одоо гайгүй болсон. Гурван хүний биед өөрчлөлт орсон юм. Бусад нь гайгүй. Тэд эхнээсээ эмнэлгээс гарсан гэв.

Э.ХҮРЭЛ

bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих